Монгол улс болон ОХУ уул уурхай, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2024 оны арван хоёрдугаар сард Монгол улс болон Евразийн эдийн засгийн Холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна.
Монгол, Орос хоёр улс уул уурхай, эрчим хүч, зам-тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, бүх талт хамтын ажиллагаагаа хойшид бэхжүүлэхээр тохирлоо. Монгол улсын ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон худалдаа-эдийн засгийн асуудлаарх засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов нарын уулзалтын төгсгөлд монголын засгийн газрын хэвлэлийн алба энэ тухай мэдээлэв.
"Талууд хоёр орны хоорондох харилцааны идэвхтэй хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэл бэхжиж байгаад сэтгэл хангалуун байна. Мөн уул уурхай, эрчим хүч, зам-тээврийн салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо”, - гэж Монголын засгийн газрын сайтад мэдээлжээ.
нефть болон нефть бүтээгдэхүүний худалдааны асуудлаарх Монгол, Оросын засгийн газар хоорондын хэлэлцээрт холбогдох яриа хэлэлцээ ойрын үед дуусахыг талууд уулзалтын үеэр тэмдэглэснийг asiarussia.ru эх сурвалжид түшиглэн уламжлав. Монгол улс болон Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭЗХ) хоорондох чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2024 оны арван хоёрдугаар сард байгуулах юм.
Түүнээс гадна ОХУ-ын мэргэжилтнүүд ТЭЦ-3 нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг шинэчилж байгаа юм. Тэрчлэн Байгаль нуурын хамгийн том цутгал Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийн хүрээнд Монгол, Оросын шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдана.