“Төв Азийн хөөмий” наадам V дахь удаагаа Тувад болно
Тус наадмыг “Хун хуурт” фолк хамтлагийн 30 жилийн ойг ёслон тэмдэглэх хүрээнд зохион байгуулах юм.
Энэ долоо хоногийн Баасан болон Бямба гараг буюу наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Төв Азийн хөөмий” хөөмийчдийн олон улсын V дахь удаагийн наадам болно.
Тувагийн соёл, гар урлалын төвийн мэдээгээр, тус арга хэмжээнд оролцох хөгжимчид хэдийн цугларч эхэлжээ. Энд Хакас, Алтай, Халимаг, Монгол, Москва болон Хятадаас төлөөлөгчид ирэх бол, Тувагийн шинэ залуу болон нэр алдраа дуурсгасан хамтлагууд ая дуугаа өргөх зар түгсэн байна.
«Одоогоор 50 гаруй хөгжимчин, 13 чуулга тоглолтоо толилуулах нь тодорхой болсон. Оролцох хүсэлтүүд одоо ч ирсээр байгаа бөгөөд бүртгэл эхэлтэл хүсэлт хүлээж авахад бид бэлэн байна. Уралдааны оролцогчдыг өмнөх жилүүдийн Гран-При шагналын эзэн, ОХУ-ын гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува улсын ардын хөөмийч Монгун-оола Ондарын удирдлага дор шүүгчид шүүн шалгаруулна», - гэж Тувагийн соёлын төвийн дэд дарга Менги Однар ярилаа.
Мөн «Грэмми»-ийн шагналд нэр дэвшиж байсан, Лос-Анжелесийн продюсер Кармен Риццо, мөн оросын ардын урлагийн холбооны удирдах зөвлөлийн дарга Сергей Старостин нар анх удаа Тувад хүрэлцэн ирнэ.
Наадам Алтан булаг угсаатны соёлын цогцолборт “Оваа хөөмэйжи” өргөснөөр эхлэх бол, дараа нь Тувагийн соёлын төвд 10-18 цагийн хооронд уралдааны шалгаруулалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Нээлтийн ёслолын арга хэмжээ Азийн төвд 20:00 цагт эхэлнэ. Харин наадмын төгсгөлд Арат талбайд гала-концерт тоглоно.
В сюжете: ТуваТывахоомэйгорловое пениефестиваль