Буриадын адуучид башкир адууны олон улсын наадамд очжээ. ФОТО
«БАШҠОРТ АТЫ» наадамд 11 мянга гаруй хүн, хэдэн зуун морьтон оролцжээ.
Наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Башкортостан улсад болсон башкир адууны «БАШҠОРТ АТЫ» олон улсын наадамд Буриадын Яруу аймгийн «Үльдэргэ» ХАА-н хоршооны төлөөлөгчид оролцжээ.
Тус наадамд 11 мянга гаруй хүн, хэдэн зуун морьтнууд оролцсон байна. «БАШҠОРТ АТЫ» наадамд Орос, Узбекистан, Казахстан, Энэтхэг, Пакистан, Туркменистан, Египет, Киргиз улсуудаас адууны хорхойтнууд, мэргэжилтнүүд чуулжээ.
- Бид маш өргөн цар хүрээтэй үйл явдалд оролцлоо. Тус наадмын үеэр зөвхөн уламжлалт спорт, урлаг соёлын тэмцээн уралдаанууд зохиогдоод зогсохгүй, башкир адууны үүлдрийн хөгжил, тус улс дахь адуу үржүүлэг маллагааны талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө. Бид адуу үржүүлэг, маллагааны асуудлаарх хурал, хэлэлцүүлгүүдэд оролцож, Бүх оросын адууны холбоо байгуулахаар шийдвэрлэсэн, - гэж ХАА-н үйлдвэрлэлийн «Үльдэргэ» хоршооны дарга Булат Будажанаев ярив.
Ульдургийн адуун завод өдгөө 30 жилийн туршид өөрийн үүлдрийн адуутай болохоор ажиллаж байна. Өнгөрсөн онд тэд үльдэргийн адууны үүлдрийн үржил селекцийн ололтдоо патент авсан бөгөөд өөрийн шинэ үүлдрийн адууны заводын зөвшөөрлийг мөн гардан авчээ. Энэ нь Бүгд найрамдах Буриад улсад уугуул буриад омгийн адууны үнэ цэн бүхий удмын санг тээгч, басхүү хүнд ачааны орос үүлдэр, оросын хурдан, биерхүү болон өвөр байгалийн үүлдрийн адууны шилдэг чанаруудыг өөртөө шингээсэн энэ гайхамшигт амьтны өөрийн гэсэн үүлдэр угсаа бий болсон гэсэн үг юм.
Одоогийн байдлаар, үльдэргэ үүлдрийн адууны тоо толгой 1500 орчим байгаа бөгөөд тус аж ахуй нь бас, казахын цагаан толгойт үхрийн завод, “Бүүбэй” үүлдэрийн хонины үржлийн үйлдвэр эрхлэн ажиллуулдаг байна.
Башкирын мэргэжил нэгтнүүд өөрийн адууны үүлдрийг хэдийн бий болгосон бөгөөд 2019 онд мөн татар үүлдрийн адуу батлагдсан байдаг. Нийтдээ манай улсын хэмжээнд уугуул омог үүлдрийг онцгой сонирхох болсон байна. Тиймээс бидэнд нийтлэг зүйл ихтэй, уугуул адууны удмын санг хадгалж хөгжүүлэх, бүхэлдээ адууны аж ахуйн талын хүсэл сонирхол ижил байна, - гэж Булат Будажанаев ярилаа.