Буриадад «Чингис хааны өндөрлөг» нэртэй эко-алхалтын зам бий болно
Алхалтын замын дагууд дэлхийд алдартай барималч, зураач, дизайнер Даши Намдаковын инсталляц бүтээлүүд чимэглэнэ.
Тус бүс нутгийн иргэд олон нийт, гадны зочид гийчдийн очих дуртай “Чингис хааны өндөрлөг” хэмээх аялал жуулчлалын газарт уг эко алхалтын замыг барина. Буриадын тэргүүн Алексей Цыденов өөрийн телеграм сувгаар энэ тухай мэдээллээ.
Уг төсөл эко алхалтын зам барихад зориулагдах тэтгэлгийн ялагч болсон бөгөөд тэр дагуу 240 сая рублийн татаас олгогдох юм. «Чингис хааны өндөрлөг» эко алхалтын зам 2026 онд багтан байгуулагдана. .
Алхаж амарч зугаалах үндсэн дэд бүтцээс гадна дэлхийд алдартай уран барималч, зураач, дизайнер Даши Намдаковын бүтээлүүдээр уг замыг чимэглэнэ.
Уг зам нь 4,5 км урт маршруттай.
“Манай эндэхийн байгальд ариг гамтай хандаж, экологийг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарах болно”, – гэж бүс нутгийн тэргүүн цохон тэмдэглэлээ.