ОХУ-ын ШУА: Байгаль нуурын экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол улстай хамтрах хэрэгтэй
Байгаль нуурын экологийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Орос, Монголын эрдэмтэд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй.
“Хабаровскийн хязгаарын эрдэм шинжилгээ-технологийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт стратегийн чуулганы дараа ОХУ-ын ШУА-ны ерөнхийлөгч Геннадий Красников сэтгүүлчдэд ингэж мэдээлэв.
"Байгаль нуурын асуудлыг бид анхааралтай судалж үзсэн. Нэлээд олон талтай цогц асуудал бий. Зөвхөн байгаль экологийн гэлтгүй үр дагаврууд бий учир үүнийг харгалзаж Монгол улстай хамтарсан ажлууд хийх хэрэгтэй. Тус улсын нутгаар маш олон гол мөрөн дамждаг", - гэж Красников ярив.
ОХУ-ын ШУА энэ асуудлыг Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козловтой хэлэлцсэн талаараа тэмдэглэн хэлснийг asiarussia.ru эх сурвалжаас иш татан уламжилллаа. "Энэ тал дээр төлөвлөгөөгөө уялдуулахын тулд монголын эрдэмтдийн талаас ч, бас Монголын шинжлэх ухааны академитай нэлээд учир зүйтэй хамтран ажиллах шаардлагатай”, - гэж Красников ярьжээ.
ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 1996 онд багтсан Байгаль нуур, дэлхийн хамгийн гүн нуур бөгөөд цэнгэг усны хамгийн том нөөц (дэлхийн нийт нөөцийн 20% шахам хувийг бүрдүүлдэг). Дэлхийн байгалийн өвийн хамгийн томоохон дурсгалын нэг юм. Тус нуурын экологийг эрүүлжүүлэх ажлыг Орост “Экологи” үндэсний төслийн хүрээнд эрхэлдэг байна.