Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулж Монгол улсад Г.К.Жуковын хөшөөг нээв. ВИДЕО
Зөвлөлт-монголын цэргүүд Халхын голд Японыг бутцохисон ялалт байгуулсан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Маршал Георгий Жуковын хөшөөг нээв.
Зөвлөлт-монголын дайчдын Халхын голд байгуулсан ялалтын 85 жилийн ойн баяр ёслол наймдугаар сарын 26-ны өглөө ЗХУ, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын цээж баримал хөшөөг нээн эхлэв. Хөшөөний нээлтийн ёслолд Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиков, Монгол улс дахь Оросын цэргийн болон агаарын цэргийн атташе Павел Петрунин нар оролцжээ.
Монголын талаас Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт маршалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тус ойн арга хэмжээний хүндэт зочноор Георгий Жуковын ач болон гуч охид, мөн Халхын голын байлдааны өдгөө эсэн мэнд аж төрж байгаа цор ганц оролцогч Ц.Чимэдцэрэн оролцжээ. Тэрээр энэ оны 10 дугаар сард 100 нас зооглоно.