Монгол дахь "Сэлэнгэ-2024" цэргийн сургуулилалтын үеэр терроризмтой тэмцэх ажиллагааны дадлага хийв
Цэргийнхэн FPV-дронууд, МиГ-29 и Су-25 байлдааны нисэх онгоцууд болон Ми-8 АМТШ, Ми-24П нисдэг тэргүүдийг ашиглажээ.
Орос-Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2024" хээрийн сургуулийн үндсэн хэсэг Монгол улсын Чойбалсан хотын цэргийн полигонд явагдлаа. Энэ үеэр хоёр улсын дайчдын бүлгүүд хууль бус зэвсэгт бүлгүүдэд булаан эзлэгдсэн сууринг чөлөөлж, ухарч буй “дайсныг” дарж устгахад чиглэсэн терроризмын эсрэг ажиллагааг сургуулилсан талаар оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
"Сургуулилалтад нисгэгчгүй онгоцууд болон FPV-дронууд өргөн ашигласнаар нөхцөлд дайсны газрын байнуудыг илрүүлэх, солбилцлыг ар тал руу мэдээлэх болон бодит тэдгээрийг устгах галын чиглэлийг цагийн горимд заан чиглүүлэх боломж олгожээ. Дайсны амьд хүчин болох техникийн хөдөлгөөнт цуваанд агаарын хэрэгслүүдээс цохилт өгөхийн тулд сөнөөгч, дайралтын болон армийн нисэх хүчний МиГ-29, Су-25 байлдааны нисэх онгоцууд болон Ми-8 АМТШ нисдэг тэргүүдийг ашиглажээ.
Монголын агаарын цэргийн хүчний нисэх экипажийнхан Аугаа их эх орны дайны жилүүдэд бий болсон “Монгол ард” домогт эскадрилийн түүхэн уламжлалыг залгамжлагчид юм. Мөн дайсанд цохилт өгөхийн тулд дайчид БМ-21 "Град" шуурган галын тийрэлтэт систем болон 2С3 "Акация" өөрөө явагч их буу ашиглажээ.
“Тус цэргийн сургуулилалтын явцад Оросын зэвсэгт хүчний тусгай хүчин болон Монголын тусгай хүчний бүлгүүдийн бүтэц дэх агаарын тактикийн десантын цэргүүд оролцов. Дайсны тэргүүн эгнээний галын хэрэгслүүдийг илрүүлж амжилттай устгасны дараа мотобуудлагын ангийн дайралтын хороо явган цэргийн байлдааны машинууд болон Т-72 БЗМ танкуудын галаар дэмжүүлэн дайсныг суурингаас шахан гаргаж устгав. Мөн тус сургуулийн үеэр цэргийнхэн дайсныг устгах аргууд болон орчин үеийн байлдааны ажиллагааны туршлагад тулгуурлан цэргүүдийг удирдах тактик үйл ажиллагаануудыг шинээр боловсруулсан тухай Хэвлэлийн албаны мэдээлэлд дурьдсан байна.
Орос-монголын цэргийн “Сэлэнгэ-2024” хамтарсан сургууль нь олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэсэн. Жил тутам тус сургуулилалтаар тактик үйл ажиллагааны янз бүрийн арга хэлбэрүүдийг сургуулилж, орчин цагийн тулалдааны шинэ аргуудыг боловсруулдаг байна. 2024 оны цэргийн төрлүүд дундын сургуулилалтад Оросын зэвсэгт хүчний хуурай замын, агаар-сансрын хүчний болон тусгай хүчний анги нэгтгэлүүд, Монгол улсын зэвсэгт хүчний анги салбаруудын нийт 700 орчим хүн, 200 орчим нэгж цэргийн тусгай техник оролцсон байна.