ВЭФ-2024: Өвөр Байгаль болон Буриадад зориулан цахилгаан хангамжийн байнгын шугам барих төсөл боловсруулж байна
«Алс Дорнодын шинэ эрчим хүч» чуулганаар тус макро бүс нутгийн эрчим хүчний системийн хөгжлийг хэлэлцэв.
Салбар хуралдаан хэлбэрээр явагдсан хамтарсан уулзалтад Өвөр Байгалийн хязгаарын захирагч Александр Осипов оролцжээ.
Хэлэлцүүлгийн модератор, Оросын эрчим хүчний сайд Сергей Цивилёв улс орны эрчим хүчний нийт системийн хөгжлийн хэтийн төлөвийг үнэлэв.
«Бид дэлхийд шилдэг, мөн хамгийн томд ордог Зөвлөлт Холбоот Улсын эрчим хүчний системийг өвлөн авсан юм. Бид одоо ч түүнийг ашиглаж байна. 2021 оны сүүлээр манай хэрэглээний оргил ачаалал 156 гигаватт болж, одоо нэмэгдсээр байна», — гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Сергей Цивилёв ярив.
Сибирийн эрчим хүчний нэгдсэн системд багтдаг Өвөр Байгалийн хязгаар болон Буриадад дутагдалтай байгаа хүчин чадлыг нөхөх шийдвэр батлагдлаа. Улмаар 1,1 гигаваттын шинэ эрчим хүчний нөөц бий болгохоор төлөвлөж байна.
«Хамгийн хурдан гарах үр дүн бол - мэдээжийн хэрэг, одоо байгаа эрчим хүчний үүсгүүрийн нөөцийг үргэлжлүүлэн ашиглахын зэрэгцээ шинэчлэн сайжруулах замаар тасралтгүй, найдвартай эрчим хүчинд алгуур шилжих юм. Үүний дүнд нийт улсын хэмжээний эрчим хүчний нэгдсэн системийг үр дүнтэй удирдах боломжтой болно», — гэж Сергей Цивилёв цохон хэлэв.
Тус хуралдаанд оролцсон “Оросын эрчим хүчний сүлжээ” НХН-ийн ерөнхий захирал Андрей Рюмин ойрын таван жилд ОХУ-ын нийт магистраль сүлжээний хөрөнгө оруулалтын 40 орчим хувь буюу 600 тэрбум шахам рублийг Алс Дорнодын магистраль цогцолборыг хөгжүүлэхэд оруулна гэдгийг тэмдэглэв. Андрей Рюмин тэрчлэн Красноярскийн хязгаараас Буриад, Өвөр Байгалийн хязгаар руу байнгын тасралтгүй, найдвартай эрчим хүчний шугамын төсөл боловсруулахаа мэдэгдлээ.
«Байнгын тасралтгүй, найдвартай тог цахилгаан бол бидэнд чухал төсөл. Одоо бид Красноярскийн хязгаараас Буриад, Өвөр Байгалийн хязгаар руу шугам барихаар хэлэлцэж байна. Бид үнэхээр ирээдүйгээ харж, өөрсдийн үзэхийг хүсэж буй ирээдүйг үр хүүхэд, ач зээ нартаа үлдээхэд асуудал оршиж байгаа юм», — гэж Россеть” НХН-ийн ерөнхий захирал Андрей Рюмин мэдэгдэв.
РФ-ын ерөнхий сайдын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Гаджимагомед Гусейнов өнөөдрийн байдлаар Өвөр Байгалийн хязгаарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж байгааг тэмдэглэв.
«”Удоканская медь” зэрэг олны төдийлөн үл мэдэх тосгон суурингуудад хүртэл хөрөнгө оруулж, нийгмийн байгууламжууд, нисэх буудлууд барьж, амьдрах орчин нөхцөлийг бий болгож байна. 200-250 мегаваттын нэмэлт хүчин чадал бүхий 700 тэрбум рублийн өртөгтэй “Удоканская медь” тосгоны хоёрдахь шатны барилгын ажлыг гүйцэтгэснээр Өвөр Байгалийн хязгаар татааст багтах төдийгүй, бид бүгдэд ч мөн тустай байх юм», — гэж Гаджимагомед Гусейнов тэмдэглэн хэлэв.
В сюжете: ВЭФБурятияэнергетикаэлектроэнергия