Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Сангийн сайд болон Буриадын тэргүүн нар «Алтанбулаг» чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв
Буриадын тэргүүн өөрийн Бүгд найрамдах улсын районд оросын хилээр транзит тээвэр хийх асуудлыг хөнджээ.
Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд Монгол улсын Сангийн сайд Б.Жавхлан, Буриадын тэргүүн Алексей Цыденов нар энэ сарын 5-нд уулзалт хийсэн байна.
Буриадын тэргүүн энэ үеэр өөрийн Бүгд найрамдах улсын районд оросын хилээр транзит тээвэр хийх асуудлыг хөнджээ.
- Дорно зүгт, «Хятад-Монголи-Орос» чиглэлд манай тээвэр харилцаа, тэргүүн ээлжинд авто тээвэр нэмэгдэж байна. Монгол, Буриад талд замууд баригдаж, хоёр талаас боомтын шинэчлэл хийж байна. Бизнесийн хэрэгцээ, мөн сонирхол ч бий. Харин шийдэгдээгүй нэг асуудал нь хятадын тээвэрлэгчдийг нэвтрүүлэх, манай болон хятадын тээвэрлэгчид харилцан зорчдог болох асуудал. Хил дээрх дахин тээвэрлэлт мөн шаардлагатай болж байна, - гэж Алексей Цыденов тэмдэглэв.
Бүс нутгийн тэргүүн мөн Орос, Монгол, Хятадын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орос, монгол, хятадын ачаа тээвэрлэгчдийг гурван улсын нутгаар тус бүрийн автомашинаар, өөрсдийн баримт бичгээр зорчуулах ажлыг идэвхжүүлэхийг санал болгожээ.
- Бид буриадууд, та бүхэнтэй ойр хөршүүд. Хэдий бид хилийн хоёр талд байдаг боловч нэг гол уснаас ундаалж, нэг тэнгэрийн дор аж төрдөг. Транзит тээврийн асуудлыг би сайн ойлголоо. Би мэдээж, яамтайгаа зөвлөх болно, - гэж Б.Жавхлан сайд хэлэв.
Монголын сангийн сайд Орос, Монгол хоёр улсын хил дээрх «Алтанбулаг» чөлөөт худалдааны бүсийг хүч тавин хөгжүүлэх санал илэрхийлэв. Алексей Цыденов мөн, «Алтанбулаг» ЧХБ-ийг ахиулах нөхцөл өнөөдөр бий гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Монгол улсын ерөнхийлөгч саяхан Оросын ерөнхийлөгчтэй уулзах үедээ, оросын банкуудын салбарыг Монголд нээх, мөн хамтарсан банк байгуулах санал дэвшүүлсэн байна. Ингэснээр хоёр талын банкууд бараа нийлүүлэлт, тээвэрлэлтийн төлбөр тооцоог шууд хийх төдийгүй Хятадаар зогсохгүй, Солонгос эсхүл Японоос тээвэрлэлт хийх боломж бүрдэх юм.
- Хэрвээ Орос, Монголын хооронд харилцан төлбөр тооцоо хийх нөхцөлийг бүрдүүлбэл «Алтанбулаг» чөлөөт худалдааны бүсэд мөн гайхалтай боломжууд нээгдэнэ, - гэж Буриадын тэргүүн ярьжээ.
Тэрээр мөн Орос дахь монголын мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэхийн тулд малын вакцинжуулалтын асуудлыг хөндөв. Вакцинжуулалтын дүнд ХАА эрхлэгчид олон улсын шаардлагад нийцэх учиртай бүтээгдэхүүний аюулгүй байдлын гэрчилгээг Оросоос авах боломж бүрдэх юм.
Дорнын эдийн засгий чуулган есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Владивосток хот дахь Алс Дорнодын их сургуулийн хотхоны талбарт болж байгаа юм. Зохион байгуулагчаар нь Росконгресс Сан ажиллаж байна.