ОХУ болон Монгол улс хоорондох агаарын харилцааг Улаанбаатар руу тэлэхээр хэлэлцэж байна
Улаанбаатараас Эрхүү болон Красноярск хотууд руу нэмэлт нислэг үйлдэх, мөн Улаанбаатар-Владивосток руу нислэг нээх асуудал хэлцэгдэж байна.
ОХУ-ын байгаль орчны сайд, ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын комиссын хамтран даргалагч Александр Козлов Дорнын эдийн засгийн чуулганы талбарт энэ тухай мэдэгджээ.
“Тээврийн сайд нарын түвшинд бид дээрх зорилтыг тавьсан, одоо манай ажилтнууд асуудлыг боловсруулж байгаа. Бид зөвхөн Москва-Улаанбаатарын нислэгийг сэргээх бус, басхүү монголын талаас Эрхүү болон Красноярскийн чиглэлд нэмэлт нислэг үйлддэг болох, мөн Улаанбаатар-Владивостокийн хооронд нислэг үйлдэх талаар хэлэлцэж байна”- гэж тэр ярьжээ.
Оросоос Монголыг зорих жуулчдын урсгал одоогоор бага байгааг Козлов хүлээн зөвшөөрсний зэрэгцээ, энэ нь шууд нислэг хангалттай хэмжээнд үйлдэгдэхгүй байгаатай олон талаар холбоотой гэв.