«Байгаль» чуулга Халхын голын ялалтын 85 жилийн ойн баярт тоглов
Концерт ОХУ болон Монгол улсын төрийн дууллаар эхлэв.
«Байгаль» чуулга Халхын голд зөвлөлт-монголын цэргүүд японы милитаристуудыг ялсаны 85 жилийн ойд зориулсан нүсэр том баярын концертод оролцжээ.
Концертын эхэнд Монгол улсын Цэргийн дуу бүжгийн чуулга болон А.Александровын нэрэмжит чуулгын найрал дуучид Монгол улс болон ОХУ-ын төрийн дууллыг дуулав.
Хоёр чуулгын найрал болон гоцлол дуучид, найрал хөгжимчид «Священная война», «Эх, дороги», «Казачья кавалерийская» болон “Халх голын өглөө” хэмээх монголын дууг өргөн толилуулсан юм. Үзэгчид «Журавли», «Смуглянка», «Калинка» болон бусад ая дууг түрэн дуулцгааж байлаа.
Баярын тоглолтыг «Байгаль» чуулгын дуучид бүжигчид болон монголын эстрадын нэртэй уран бүтээлчид үргэлжлүүлэв. «Байгаль» чуулгын уран бүтээлчид «Хори буряадай наадан» болон «Угайм сулдэ» («Дух предков») жүжгийн хэсгээс тоглосонд үзэгчид нижигнэсэн алга ташилтаар мялаав.
Концертыг зохион байгуулахад Буриадын соёлын яамны дэмжлэг үзүүлжээ. Яамны сайд Соёлма Дагаевагийн мэдээлснээр, тус яам ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан “Культура” үндэсний төсөл зэрэг холбооны хөтөлбөрүүдтэй холбоотой урлаг уран бүтээлийн бусад төслүүдийг мөн амжилттай хэрэгжүүлдэг байна.