Буриадад шинжлэх ухаан, технологийн «Технофест» фестиваль болно
Наадмын үеэр оросын болон буриадын аж үйлдвэрийн ололт амжилтууд, хэтийн төлөвтэй танилцах боломжтой.
Есдүгээр сарын 12-нд Улаан-Үд дэх Дорнод Сибирийн Удирдлага технологийн их сургуулийн кампуст Буриадад шинжлэх ухаан, технологийн «Технофест» фестиваль болно.
– шинжлэх ухаан, технологийн «Технофест» фестиваль нь Буриадад хоёрдахь удаагаа болж байна. Өнгөрсөн оны мөн адилаар тус фестиваль дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын сонирхлыг татсан өвөрмөц талбар байх болно. Тэдэнд машин болон нисэх онгоц үйлдвэрлэл, робот техник, металл боловсруулалт, мэдээллийн технологи болон биотехнологийн шинэ технологиудын талаар ярьж таниулна. Тус фестиваль техникийн мэдлэг мэргэжил эзэмшиж, шинжлэх ухаан технологийн салбарт ажил хөдөлмөр эрхлэхэд нь шинэ залуу үеийнхэнд сэдэл өгнө, - гэж Дорнод Сибирийн Удирдлага Технологийн их сургуулийн нийгэм, хүмүүжлийн ажил эрхэлсэн Алексей Бубеев ярив.
Фестивальд «Нисэхийн», «Техно», «Биотехнологийн» болон «ХАА-н» зэрэг талбарууд ажиллана. Эдгээрт байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх юм. Энд хүрэлцэн ирсэн хүн бүр инженерийн дүрд хувирч, орчин үеийн техникийн загваруудыг гараар барьж хүрч үзэхээс гадна уралдаан, асуулт хариултын тэмцээнд оролцож, шагнал хожих боломжтой. Мөн аж үйлдвэрийн газрууд руу хэсэг бүлгээрээ автобустай аялж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцож, орчин үеийн техник технологийг нүдээр үзэх юм.
Фестивалийг Буриадын бүгд найрамдах улс, Дорнод Сибирийн Удирдлага Технологийн их сургууль, «Оросын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо»-ны Буриадын бүс нутгийн салбар нь Улаан-Үд хотын залуучууд-нийгийн бодлого эрхэлсэн Хороо болон Анхдагчдын хөдөлгөөний бүсийн салбарын дэмжлэгтэй зохион байгуулах юм.