Орос хүүхдүүдийн зураг төслөөр үйлдвэрлэсэн хаалгуудыг Монгол дахь үзэсгэлэнд үзүүлжээ
Монгол улсад болсон барилгын материал, ажил үйлчилгээ, технологийн "Barilga Expo 2024" олон улсын үзэсгэлэнгийн үеэр тэдгээр хаалганы захиалга хэдэн мянгад хүрчээ.
Бүтээлч үйлдвэрлэлийн «Байкал Арт» сургуулийн сурагчид «Восток» нэртэй хаалгыг цувралаар зохиомжилжээ.
Монгол улсад гарч буй барилгын материал, ажил үйлчилгээ, технологийн «Barilga Expo 2024» үзэсгэлэнд оролцож буй «Русской дверной мануфактуры» компаний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тус дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Эльвира Доржиева хаалгуудыг танилцуулан ажиллажээ.
“Оросын хаалганы үйлдвэрлэл” нэрийн дор үзэсгэлэнд оролцсон Оросын нэг л оролцогчийн бүтээгдэхүүн үзэсгэлэнг үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг зохион байгуулагчид нь хэлж байв.
"Монголд тэртээ социализмын үеэс Оросын барилгын материалыг үнэлдэг. Харин ОХУ-д үйлдвэрлэгдсэн, монгол хээ угалзан чимэглэл бүхий хаалгуудыг анх удаа дэлгэн үзүүллээ. Эдгээр хаалга хаа холоос хүмүүсийн нүдийг татаж, маш их сонирхол татаж байгаа нь илт байлаа. Буриадын бүгд найрамдах улсын урлан бүтээх үйлдвэрлэлийн дунд сургуулийн сурагчид ийм зургуудыг гаргасан нь бүр ч таатай санагдаж байна. Үзэсгэлэнгийн урьдчилсан дүнгээр ийм хаалгуудын захиалга хэдэн мянгад хүрсэн болов уу”, - гэж үзэсгэлэн зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
- Монгол хээ угалзтай өвөрмөц хаалганууд анх удаа дэлгэн үзүүлсэн тул манай үзэсгэлэнг монголын иргэд ихэд сонирхож үзлээ. «Русской дверной мануфактуры» компаний удирдлага манай «Байкал Арт» сургуультай дахин нэг цуврал хаалганы зураг төсөл бэлтгэх уралдаан зарлах гэрээ байгуулаад байна. Уралдаанд ирэх эскиз зургуудыг залуус-өсвөр үеийнхний, сонгодог, хүүхдийн болон хүүхдийн бүтээлч гэсэн дөрвөн нэр төрлөөр шалгаруулна,- гэж Эльвира Доржиева ярив.
«Русской дверной мануфактуры» компанийн зүгээс тус бүтээлч үйлдвэрлэлийн сургуультай энэхүү хамтарсан төслийг хэрэгжүүлэхийг уриалгахнаар зөвшөөрөхдөө компани нь оросын зах зээлийн ерөнхий өнгө төрхөд өөрийн бүтээлч арга барилаар ялгарах зорилго тавьжээ. Ийнхүү зорьсон нь ч талаар болсонгүй.
Энэ төсөлд “Дизайн”-ы ангид анхны болон хоёр дахь жилдээ суралцаж байгаа Цыбикдоржиев Артём, Платонова Аделина, Моглоева Александра, Дармаева Маргарита, Аюшеева Яна, Батуева Екатерина, Савченко Елизавета, Цыденжапов Максаржав, Цыренжапова Дарья нар оролцжээ.
«Байкал Арт» сургууль нь урлах бүтээлч авьяас чадварын ундарга бөгөөд эдгээр залуус өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэдгээ ахин дахин баталж байгаа талаар Буриадын соёлын сайд Соёлма Дагаевагийн тэмдэглэн хэлж байсан юм.
«Байкал Арт» бүтээлч үйлдвэрлэлийн сургуульд суралцагчдын амжилт зөвхөн энэ төдий биш бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр энэ сургуулийн хүүхдүүд Москвад болсон Хүүхдийн соёлын III чуулганы хүрээнд зохиогдсон урлаг, соёлын хөгжлийн салбар дахь хүүхдийн санаачилгуудын уралдаанд ялагчдаар тодорчээ.