Хөвсгөл нуур дээр орос, монголын аврагчдын хамтарсан сургуулилалт болж байна
Хөвсгөл аймгийн байгалийн тусгай хамгаалалттай бүсэд болж буй шумбагчид болон шүхэрчдийн сургалт-бэлтгэлийн цугларалт есдүгээр сарын 13-нд өндөрлөнө.
ОХУ-тай хил залгаа Хөвсгөл аймаг дахь байгалийн тусгай хамгаалалттай бүсэд Монгол улс болон ОХУ-ын шумбагч болон шүхэрчин аврагчдын хамтарсан сургуулилалт явагдаж байна. Тус аймгийн ЗДТГ-аас энэ тухай мэдээллээ.
"Манай аймагт болж буй Монгол болон ОХУ-ын аврагчдын сургалт-бэлтгэлийн цугларалт энэ сарын 13-нд дуусна. Шумбагчдын хамтарсан сургуулилалт Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгт болж байгаа бол, шүхэрчид буулгах сургуулилалт Хөвсгөл аймгийн гурван суманд болж байгаагийн нэг нь ОХУ-тай хил залгаа Ханх сум юм", - гэж аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Хоёр улсын аврагчид усанд эрэн хайх-аврах ажил зохион байгуулах, энэ төрлийн ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмжүүдийг судлах, хүчилтөрөгчийн хэрэглээ, хуваарилалтын сургалтад хамрагдаж байна. Мөн живсэн хүнийг аврах үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээл сургалт явагдаж байна.
Монгол улсын хамгийн гүн бөгөөд хамгийн том цэнгэг устай нуур хэмээн ЮНЕСКО-гийн байгалийн дархан цаазат газруудын дэлхийн сүлжээнд багтсан Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд болж байгаа нь энэхүү сургуулилалтын онцлог юм. Хөвсгөл нуур нь 2 сая жилээс дээш настай дэлхийн нэн эртний 17 нуурын нэгд тооцогддог.