Эрхүүгийн Үндэсний Судалгааны техникийн их сургуульд «Халхын Гол. Найрамдал ба дурсамж» үзэсгэлэн нээгдэв
Үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан ном, гэрэл зургийн цомгуудыг дэлгэн тавьжээ.
«Энэхүү төсөл нь, Зөвлөлт, Монгол хоёр улс хамт дайтаж, Монгол улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалсан 1939 оны үйл явдалд оролцогсдод хүндэтгэл үзүүлэх зорилготой. Монголын их дээд сургуулиудтай олон жилийн хамтын ажиллагаатай манай сургуулийн хувьд энэ үйл явдал онцгой учир холбогдолтой. Эрхүүгийн политехникийн их сургууль Монголын аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдэд инженер боловсон хүчин, удирдах ажилтнууд бэлтгэн өгсөн байдаг. Хөрш зэргэлдээ тус улсын оюутнууд техникийн боловсрол эзэмшихээр манай сургуулийг зорин ирдэг” гэж Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуулийн (ИРНИТУ) захирал Михаил Корняков тэмдэглэн хэлэв.
Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд хоёр хэсэгтэй. Шилэн хоргуудад дайн тулааны түүхтэй холбоотой, тэдгээрт оролцсон хүмүүсийн сэтгэгдэл бүхий хэвлэмэл бүтээлүүдийг байрлуулжээ.
Тухайлбал, «Найрамдал ба дурсгалын ном» хэсэгт тэрхүү зарлаагүй дайны нөлөөгөөр хувь заяанд нь арилшгүй гүн мөр үлдсэн зөвлөлт-монголын зохиолчдын өгүүлэл, нийтлэл, шүлэг бүтээлүүдийг тавьсан байна. Тэр дундаас сөнөөгч нисэх онгоцны нисгэгч Арсений Ворожейкиний бүтээлүүд багагүй сонирхол татна.
Үүнээс гадна зөвлөлт-монголын цэргийн командлагч, маршал Г.К.Жуковын хувь амьдралтай холбоотой олон материал тавигджээ.
Мөн Монголын дипломатчдаас тус Политехникийн их сургуульд бэлэглэсэн 85 жилийн тэртээх үйл явдлуудыг харуулсан гэрэл зургийн цомог байна. Мөн геологи, ашигт малтмалын салбарын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна. Тус Политехникийн их сургуулийн эрдэмтэн Константином Соломин, Борисом Зубарев нар тэдгээр бүтээлүүдийг бичсэн байна. Тэд хоёул Халхын голын байлдаанд оролцож явсан хүмүүс ажээ.
Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсгийг тоон хэлбэрээр бүрдүүлсэн байна. Энд Халхын голын байлдааны талаар өгүүлсэн орчин үеийн ном бүтээлүүдийг үзүүлэхээр бэлджээ.
Үзэсгэлэн тус их сургуулийн Эрдэм шинжилгээ-техникийн номын санд ирэх 10 дугаар сарын 7-ыг хүртэл гарах юм.