2024 оны эхний найман сард Монгол улсад гадаадын 576 мянган жуулчин зорчжээ
Дээрх хугацаанд Монголд жуулчилсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг ОХУ, БНХАУ болон БНСУ-ын жуулчид эзэлж байна.
2024 оны эхний найман сарын хугацаанд Монгол улсад гадаадын нийт 576283 жуулчин зорчсон гэж тус улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв.
Энэ хугацаанд зорчсон гадны жуулчдын дийлэнх хувийг Орос, Хятад, Өмнөд Солонгосын жуулчид эзэлж байгааг тус албан мэдээлэлд дурьдсан байна.
Одоогийн байдлаар, Монгол улсын эдийн засаг ашигт малтмал олборлолт, эрдэс баялгийн экспортод үлэмж хэмжээнд түшиглэдэг. Үндэсний эдийн засгаа төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг нь аялал жуулчлалын салбар болж байгаа юм.
Монгол улсын засгийн газар аялал жуулчлалын секторыг дэмжих "Go Mongolia" албан ёсны уриатай бодлогын хүрээнд 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин татах зорилт дэвшүүлсэн юм.
Мөн үүнтэй холбоотойгоор Монгол улсад 2024 болон 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм.
Монгол улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2023 онд тус улсад 650 мянга гаруй гадаадын жуулчид хүлээн авчээ.