Бату Хасиков есдүгээр сарын 20-нд Халимагийн тэргүүний албан тушаалдаа орно
Бүгд найрамдах Халимаг улсын сонгуулийн комисс бүс нутгийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг хүчинтэйд тооцон баталгаажуулжээ.
“Нэгдсэн Орос”намаас нэр дэвшиж, бүс нутгийн сонгуульд тэргүүлсэн Халимагийн одоогийн тэргүүн Бату Хасиков энэ есдүгээр сарын 20-нд үүрэгт албандаа орно. Тус бүгд найрамдах улсын тэргүүний хэвлэлийн албанаас ТАСС-д энэ тухай мэдээлжээ.
"Албан тушаалдаа орох ёслол есдүгээр сарын 20-нд болно", - гэж тус хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Халимагийн бүгд найрамдах улсын сонгуулийн комисс мягмар гарагийн хуралдаанаараа бүс нутгийн тэргүүнийг сонгох санал хураалтын дүнг хүчинтэй болохыг баталжээ. Бату Хасиков нь 99 864 сонгогчийн санал буюу хураалтад оролцсон нийт сонгогчдын 79,95% хувийн санал авсан байна. Айсу Баяновын төлөө 7 311 сонгогч (5,85%), Михаил Намруевын төлөө - 11 389 сонгогч (9,12%) санал өгсөн бол, Юрий Хрущев 5 073 (4,06%) санал авчээ.
Халимагийн бүгд найрамдах улсын сонгуулийн санал хураалт явагдсан гурван өдрийн туршид сонгогчдын ирц 61,35% болжээ. 2019 онд болсон Халимагийн тэргүүний сонгуульд сонгогчдын ирц 55,16% байжээ.