Монголын нефть боловсруулах анхны үйлдвэрийг 2026 оны гуравдугаар сараас өмнө барьж дуусна
Энэтхэгийн India Ltd. компанийн инженерүүд Монголд анхны нефть боловсруулах үйлдвэрийн барих 1,7 тэрбум долларын өртөгтэй барилгын ажлаа дуусах дөхөж байна.
1,5 тонн нефть боловсруулах хүчин чадалтай Монгол дахь анхны үйлдвэрийг энэтхэгийн India Ltd. компанийн инженерүүд ирэх 2025 оны гуравдугаарын сарын наана дуусгана гэж тус компанийн удирдах зөвлөлийн дарга Вартика Шукла мэдэгджээ.
Амаргүй ажил боловч төсөл урагштай байна, - гэж Вартика Шукла Шинэ Дели хотноо хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ мэдээлсэн боловч ашиглалтад оруулах тодорхой тов зарлаагүй байна.
Энэтхэгийн засгийн газрын санхүүжилттэй 1,7 тэрбум ам.долларын өртөг бүхий энэ төслийн дүнд Монгол улс өөрийн улсад олборлосон нефтиэр түлш үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар, Монгол улс нефтийн дийлэнх хувийг хөрш Хятад улс руу гаргадаг.
Энэхүү нефть боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн засгийн газрын санхүүжилттэй зээллэгийн томоохон төсөл юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус улс хөгжиж байгаа орнуудад гэрээний 75 хувийг энэтхэгийн компаниудтай байгуулах нөхцөлөөр хүүгийн хөнгөлөлттэй зээл санал болгодог.
Дээрх инженерийн компанийн хувьд, энэхүү төсөл нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд барилгын ажил явуулах чадварын сорилт болж байна. 2019 онд эхэлсэн энэ ажил өмнө нь, Covid цар тахал болон цаг агаарын таагүй нөхцөлөөс болж хойшилж байсан юм.
Талбайн ажлууд зөвхөн 4-10 дугаар сарын хооронд явагддаг бөгөөд бусад үед агаарын температур хасах градус руу ордог юм, - гэж Шукла мөн сэтгүүлчдэд ярьжээ. Үйлдвэрийн дэвсгэр нутагт цельсийн 38 градусын халуунаас хасах 35 градусын хэлбэлзэл ажиглагддаг. Түүнээс гадна тухайн орчинд элсэн шуурга олонтаа болдог хэмээн тэр ярьсан байна.
Ажиллах хүчин дутмаг, бас Монгол улс далайд гарцгүй нь барилгын ажлыг удаашрахад нөлөөлжээ. Материалыг далайгаар тээвэрлэж дараа нь гуравдагч орноор дамжуулан хүргэдэг байна.