Буриадын 12 компани "Made in Russia" бизнес айлчлалд оролцоно
Улаанбаатар дахь Оросын экспортын төвөөс «Made in Russia» хэмээх нэрийн дор зохион байгуулж буй ажил хэргийн айлчлалын хүрээнд есдүгээр сарын 16-17-нд оросын компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулна.
Энэ арга хэмжээнд оросын 40 гаруй компани оролцохын дотор Буриадын 12 компани багтжээ.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд болох тус арга хэмжээ нь оросын экспортод түшиглэсэн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн гадаад зах зээл хайх, худалдан авагчид татахад чиглэжээ.
Хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн аж үйлдвэр, мэдээллийн болон тоон технологи, уран сайхны бүтээгдэхүүн, керамик эдлэлүүд, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж технологи, тээврийн үйлчилгээ болон логистик, мөн барилгын материал, чихэр нарийн боов болон бусад хүнс тэжээлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбаруудаас компаниуд энд оролцоно.
Арга хэмжээний хөтөлбөрт Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол улсын чөлөөт худалдааны бүсийн зохион байгуулалтын хэтийн төлөвт зориулсан семинар болж, орос-монголын хамтын ажиллагааны сэдвээр шинжээчид үг хэлнэ.
Арга хэмжээ зохион байгуулагчдад зориулж монголын бизнесийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтууд зохион байгуулах бөгөөд түүгээр ажил хэргийн шинэ холбоо харилцаа тогтоох , гэрээ хэлцэл байгуулах боломжуудыг нээх юм.
В сюжете: БурятияМонголиябизнес-миссия