Улаан-Үд хотод саадтай морин уралдаан болов
Уралдаанд есөн залуу тамирчин охин шандаст хүлгүүдийн хамт ур чадвараа гайхуулав.
Конкур буюу саадтай морин уралдаан нь морьтон болон морины хөдөлгөөний эв нийцэл, хурд, авхаалж самбааг сорьдог морин спортын нэг төрөл юм.
Тэмцээнд оролцогчид нь тодорхой цагт багтан өөр өөр өндөр болон хэлбэр бүхий саадуудыг давах ёстой. Морьтны зориг итгэлтэй байдал хийгээд хүлэг морины яв цав гүйцэтгэл гээд энэ үзүүштэй ер бус наадамд жижиг юм болгон нь шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нүд оюуныг зэрэг баясгана.
Сая болж өнгөрсөн тэмцээний хамгийн өндөр саад нь 80 метртэй байсан нь шинэ залуу тамирчид болон тэдний туурт хүлгүүдэд жинхэнэ сорилт болов. Тиймдээ ч алдаа оноо зэрэгцэж байв.
Уралдаанд өөр өөрсдийн онцлог басхүү зан авир төрхтэй янз бүрийн үүлдрийн морьд оролцсон юм.
Будённовская үүлдэр бол тэсвэр хатуужилтай, элдэв ааш авиргүй зөвлөлтийн үеийн алдартай морьд.
Забайкальская үүлдэр нь сибирийн хатуу ширүүн нөхцөлд сайтар зохицсон нутаг орондоо шагшигдсан адуу. Цэвэр цусны англи адуу бол хурд болон үзэмж төгс галбир нь онцгой ялгардаг.
Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь «Арахис» нэрт, 12 настай үзэмж гоёмсог адуу байв. Харих нас руу орсон хэдий боловч энэ морь гайхам амжилт үзүүлсэнээр тэмцээнд туршлага, ухаан асар чухал үүрэгтэйг нотлон харуулсан юм.
Буриадад морин спорт жилээс жилд хөгжиж, сонирхогчдын тоо ч дагаад өсөж байна. Мөн зөвхөн сонирхол төдий зүйл байхаа нэгэнт больж, хөдөлмөрч, хариуцлагатай байх, амьтныг хайрлах дадал суулгадаг жинхэнэ амьдралын сургууль болжээ.
В сюжете: Улан-УдэБурятияконный спортверховая езда