Монголд оросын банкуудын салбарууд нээгдэж магадгүй
Монгол улсын шадар сайн С.Амарсайхан ОХУ-ын банкуудыг Монголд салбараа нээж, банкны секторт хөрөнгө оруулах санал дэвшүүлжээ.
Улаанбаатарт болж байгаа "Made in Russia" олон салбарын бизнес айлчлалын явцад тэрээр энэ тухай мэдээлжээ.
"Манай орнуудын төлбөр тооцоонд учирч байгаа бэрхшээлээс шалтгаалан хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн хувилбарыг боловсруулж байна. ОХУ-ын банкууд Монголд салбараа нээж болох бөгөөд манай засгийн газар үүнд нээлттэй. Монголбанкны ерөнхийлөгч ОХУ-ын Төв банкны тэргүүнтэй энэ асуудлаар удахгүй уулзана”, - гэж Монголын Шадар сайд ярьжээ.
Мөн тэрээр энэ 2024 онд болох хоёр улсын засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монголын банкны салбарын хөрөнгө оруулалт татах чадавхыг дээшлүүлэх нөхцөл боломжуудыг авч хэлэлцэнэ гэж мэдээлснийг asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан уламжлав. Тус улсад 12 банк ажиллаж байгааг Монголбанкны тэргүүн Б.Лхагвасүрэн өмнө нь мэдээлсэн юм.
Тэдгээр нь бүгд дотоодынх бөгөөд зарим нь гадны хөрөнгө оруулалттай байна. Цар тахлаас өмнө тус улсад гадаадын банкуудын зургаан төлөөлөгчийн газар ажилладаг байсны хоёр нь Японы, нэг нь Их Британий, өөр нэг нь Нидерландынх байжээ. Одоо Монголд хятадын хоёр томоохон банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна.
"Оросын банкуудаас одоогоор санал тавиагүй байна. Магадгүй Монголын хүн ам хэт цөөн, 3,5 сая байгаагаас болж байж мэднэ. Том орнуудын томоохон банкуудын хувьд энэ нь мегаполис хотын нэг дүүрэгт ногдох үйлчлүүлэгчийн тоо юм”, - гэж Монголбанкны тэргүүн тэмдэглэж хэлсэн байна.