Өвөр Байгаль өмнөх түүхээ ярилцах талбар болно: Түүхийн олон улсын хоёрдугаар чуулга уулзалтад Орос, Хятад, Монголын мэргэжилтнүүд чуулна
Есдүгээр сарын 19-нөөс 21-нд Өвөр Байгалийн хязгаарт «Орос болон зүүн азийн орнууд. Харилцааны түүх» сэдэвт түүхийн олон улсын хоёрдугаар чуулга уулзалт болно.
Тус форум нь түүхийн үнэнийг гээгдүүлэх, гуйвуулахын эсрэг салбарт Орос, Монгол, Хятадын эрдэм шинжилгээ судалгааны нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг нэгтгэх зорилготой.
Форумын хүрээнд Өвөр Байгалийн хязгаарын боловсрол, шинжлэх ухааны яам «Эх оронч байх гэж юуг хэлэх вэ?» сэдвээр ЕБС-ийн сурагчдад зориулсан тусгай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уулзалт Журавлева, 77 хаягт байрлах Хүүхэд залуучуудын урлан бүтээх ордонд 12 цагаас болно.
Есдүгээр сарын 19-нд 10-11 дүгээр ангийнханд;
Есдүгээр сарын 20-нд 8-9 дүгээр ангийнхны дунд зохиогдоно.
Хэлэлцүүлэгт Зохиолчдын Холбоо, Өвөр Байгалийн хязгаарын түүхийн багш нарын төлөөлөл, Аавуудын холбооны бүсийн салбарын төлөөлөл оролцоно.
Түүнээс гадна Чита хотын сурагчидтай «Читээс Донецк» аялсан мото аялагч Ольга Безрукова, Чита хотын дацангийн тэргүүн Баир-лама Цымпилов, МУИС-ын эрдэм шинжилгээний ажилтан Даваадордж Ганболд нарын сонирхолтой зочид яриа өрнүүлнэ.
Хэлэлцүүлгийн явцад сурагчид оросын түүхийн янз бүрийн цаг үед оросын ард түмний эх оронч үзлийн илэрхийллийн сэдвээр хөөрөлдөх боломжтой. Энэхүү форум түүхийн судалгаа болон залуу үеийнхэнд эх оронч хүмүүжил олгох чиглэлд чухал үйл явдал болох нь дамжиггүй байна.