«Чикой» үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад зориулан гурван гэр барьжээ
«Экологи» нэртэй үндэсний төслийн хүрээнд «Оськино» тусгай зурваст байрлах «Чикой» үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг байрлуулах зориулалтаар орчин үеийн гурван гэр барьжээ.
Гэрүүдийг тусгай модон тавцангууд дээр барьсан бөгөөд гэрийн бүрээсэнд чийг нэвтрүүлдэггүй бөс хэрэглэж, уламжлалт хонины ноосон эсгийг орчин үеийн дулаан чанартай материалаар орлуулжээ. Мөн гэрэл оруулах зориулалтаар акрилан бүрээс хийснээр гэр хэзээд гэрэлтэй, шөнөдөө одод тэнгэрийн харагдац сайтай байх болжээ. Гэрийн гол дунд галладаг зуух, яндан суурилуулсанаар өвлийн цагт гэрт дулаан байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ийм гэрүүд тус бүр нь таван хүний багтаамжтай аж.
«Экологи» үндэсний төслийн хүрээнд «Оськино» тусгай бүсэд мөн конус хэлбэрийн уламжлалт сууц урцыг мөн байрлуулсан байна. Энэ 2024 онд 5 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц мөн байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар, «Оськино» тусгай бүс нь соёл иргэншлээс зайдуу тайгын цэвэр агаар, булаг шанд, ой хөвч дунд амрах хорхойтнуудад хамгийн тохиромжтой газар болжээ. Түүний сацуу тус бүсийг аялагч жуулчдыг зэрлэг онгон байгаль дунд хүрээлэн буй орчинд хор нөлөөгүйгээр ая тухтай амрахад шаардлагатай бүх зүйлсээр тоноглосон байна.