ОХУ-аас Монгол улсад түлш тогтвортой нийлүүлнэ
Орос-Монголын хэлэлцээрийн дагуу жилд 1,8 - 1,9 сая тонн нефть бүтээгдэхүүн болон 60 мянган тонн нисэх онгоцны шатахуун нийлүүлэх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн айлчлалын үеэр хийгдсэн холбогдох хэлэлцээний үр дүнд ОХУ-аас Монголд нийлүүлэх дизель түлш, бензин шатахууны нийлүүлэлт тогтвортой байх болно. Энэ тухай Монгол Улсын Үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын талаас нефтийн бүтээгдэхүүний экспортод хориг тогтоосон хэдий ч манайд тогтвортой нийлүүлэх асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилевтэй хэлэлцээр хийсэн. Өнөөдрийн байдлаар, АИ-92 автобензин 28 хоног, дизель түлш 45 гаруй хоногийн нөөцтэй байна” гэж сайд ярив.
ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн өмнө нь Дорнын эдийн засгийн форумын үеэр, Орос-Монгол хоорондын хэлэлцээрээр жилд 1.8-1.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлэх тохироотойг мэдэгдсэн юм. Цивилевийн хэлснээр, ОХУ нь Монголын импортын бензиний бараг 99 хувийг хангадаг, дизель түлшний нийлүүлэлт ялигүй бага хувь байна.
“Роснефть” болон “Газпром нефть” нийлүүлэлт хийж байгаа ч бид Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсанаар хоёр улсын засгийн газар, эрчим хүчний сайд нар энэ ажлыг дэмжсэн юм. Энэ ажлыг ОХУ болон Монгол улсад аль алинд харилцан ашигтай байлгахын тулд хэрхэн явуулбал зохихыг энд оруулж өгсөн "гэж Оросын сайд тайлбарлав.
ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухайд, тус улсын шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай онгоцны түлшийг ОХУ харилцан ашигтай байдлаар 100 хувь нийлүүлнэ гэж тэмдэглэв. “Бид хамтарсан компанийг 60 ба 40 хувьд хувааж, энэ хүрээнд ажиллах зарчмыг тодорхойлсон бөгөөд бид ямагт аль аль талдаа ашигтай байх гэсэн зорилготой ажилладаг” гэжээ.