Японыг ялсан Монгол, Зөвлөлтийн ялалтад зориулсан үзэсгэлэн Улан-Баторт нээгджээ
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд баталист-зураач Б.Дашнямын уран бүтээлийн үзэсгэлэн нээгджээ.
Баталист-зураач Банзрагчийн Дашням Халхын голын Ялалтын 85 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэжээ.
"Миний аав, авга ах нар энэ дайны ахмад дайчид байсан учир над энэ сэдэв их ойр байдаг. Би Оростой залгаа хил дээрх Баяндун суманд төрж өссөн юм. Энэ суманд иргэний дайны үед Оросоос Монголд дүрвэн орж ирсэн буриадууд олноор аж төрдөг. Тиймээс тэд бүгд оросоор ярьж, орос маягийн байшин барьдаг байлаа. Бас манай суманд зөвлөлтийн эмч нар олноор ажилладаг байсан”, -гэж зураач үзэсгэлэнгийн зургуудаа сонгох зарчмыг тайлбарлах зуураа хүүрнэв.
Түүний уран зургуудад Халх голын байлдааны баатруудыг дүрсэлжээ. Тэр дунд зөвлөлт-монголын цэргийг командалж байсан Георгий Жуквын хөрөг мөн багтсан байна. Тэрээр мөн буриад үндэсний хувцсаар гоёсон өөрийн эцэг болон нутгийн зон олон нь улаан армийн дайчдыг угтан авч байгаа үйл явдлыг дүрслэн зуржээ.
Энэ зураачийн олонх бүтээл нь Монгол улсын цэргийн түүхийн музейд хадгалагддаг. Тус музейн удирдлага Б.Дашням зураачийг хувийн үзэсгэлэнгээ нээсэнд баяр хүргэж, үзэсгэлэнг зохион байгуулсанд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд талархал илэрхийлэв.