Монголын "Жаргалын хэлхээс" Калининград хотноо очжээ
Байгалийн чулуу, бусад материалаар урласан угсаатны ховор содон гоёл чимэглэлийн үзэсгэлэн Калининград дахь Хувны музейд гарч байна.
Евразийн ард түмнүүдийн шүр, сувд, тана, хув, хясааг эдэлж хэрэглэж ирсэн соёл, түүхийг харуулсан Оросын угсаатны зүйн музейн «Улаан– шар –цагаан» нэртэй үзэсгэлэн Калининград мужийн хувны музейд гарч байна.
Энэ үзэсгэлэнд Оросын угсаатны зүйн музейн сан хөмрөгийн 200 гаруй үзмэрийг дэлгэсэн бөгөөд тэдгээрийн олонхи нь анх удаа олон нийтэд үзүүлж байна. XVIII–XXI зууны үеийн эдгээр эх дурсгалаас хув болон далайн материалыг ардын хувцас, гоёл чимэглэл, зан үйлийн эд зүйлд ашиглаж ирсэн бүс нутгуудын болон угсаатны соёлын онцлог, тэдгээрийн уламжлалт соёл дахь бэлгэдлийн чиг үүргийг харах боломжтой байна.
Эдгээр байгалийн материалаар хийсэн эд зүйлс эртнээс нааш нийгэм соёлын өндөр зиндаа, эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн илэрхийлэл болж ирсэний зэрэгцээ хамгаалалтын болон эдгээн анагаах шидэт шинж чанартай байв. Материалуудын өнгө зүс нь янз бүрийн соёл уламжлалд олон тооны тайлбар мэдээлэл дагуулж, аливаа өнгө тон бүхэн нь онцлог утга холбогдолтой байж иржээ.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар, тус үзэсгэлэн хув, шүр сувдны гүйцэтгэдэг үүрэг, тэдгээрийг хэрэглэх боломж чиглэлүүдийг эргэцүүлэх шинэ чиглэлийг нээж, басхүү эдгээр байгалийн бүтээлүүдийн талст руу илүү гүнзгий нэвтрэх боломжийг олгож байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд дунд байгалийн гаралтай үнэт чулуугаар чимэглэсэн эрэгтэй, эмэгтэй толгойн гоёл, гутал, бүс сэлтийг харж болно. Шүрэн хэлхээсээр бүтээсэн “Аз жаргалын хэлхээ” хэмээх монгол үндэсний толгойн гоёлын ховор дуосгал, бас XIX зууны сүүл үед хамаарах шүрэн чимэглэл бүхий эмэгтэй хүний малгай сэлт онцгой анхаарал татна.
Эндэх үзмэрүүд басхүү Европ, Кавказ, Азийн эртний улс түмнүүдийн хоорондох олон зуун дамнасан худалдаа, соёлын холбоо харилцааг өгүүлнэ. Музейгээс мэдээлснээр, хув, сувд, тана зэрэг материалууд ард түмнүүдийн хооронд холбогч болж, тэдгээрийн хоорондын харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлж ирсэн байдаг байна.
0+