Потанины нээсэн Монголын хамгийн том мөсөн гол хайлж байна
Орос, Хятадтай хиллэдэг Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрын мөсөн голуудын судалгаа өндөрлөв.
Оросын угсаатны зүй судлаач Григорий Потанины нэрээр нэрлэгдсэн Монголын хамгийн том уулын мөсөн голын талбайн хэмжээ сүүлийн есөн жилийн дотор 126 метрээр багасжээ. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас энэ тухай мэдээлэв.
"Орос болон БНХАУ-тай хиллэдэг Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт мөсөн уулын судалгаа хийгдэж дууслаа. Судалгаагаар, хамгийн том буюу Потанины мөсөн голын эзлэх талбайн хэмжээ сүүлийн есөн жилийн дотор 126 метрээр багассан нь ил болж байна”, - гэж тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын хэлтэс мэдээлэв.
Энэ мэдээллээс үзвэл, тус мөсөн голд байрлуулсан хэмжих баганы үзүүлэлтүүд жил тутам 2-4 метрээр доошилж байгаа юм байна. Үүний сацуу нийт 659 км.кв талбай бүхий Потанины мөсөн гол нь бусад ижил төрлийн голын хамтаар тухайн бүс нутгийн голуудыг тэжээдэг бөгөөд тэдгээрт мөн гидрологи судалгааны ажил хийгджээ.
Лавлагаа:
Потанин (1835-1920) - Сибирь, Хятад, Монголын бага судлагдсан нутгуудын газар зүй, угсаатны зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан оросын эрдэмтэн. Тэрээр Монголд Оросын газар зүйн нийгэмлэгийн даалгавраар хоёр экспедиц явуулсан юм.