Алексей Евсиков: Оросын цэргийн сургуулиудад Монголын 300 гаруй цэргийн албан хаагч суралцаж байна
Монголын Зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын оруулж буй хувь нэмрийн талаар ОХУ-ын элчин сайд ярив.
Монгол улсад суугаа Оросын элчин сайд Алексей Евсиков "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа, Орос улс Монгол улсын Зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан хэвээр байгаа талаар ярьжээ.
"Манай улс Монголын Зэвсэгт хүчнийг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Оросын цэргийн сургууль боловсролын байгууллагуудад Монголын 300 гаруй цэргийн албан хаагч суралцаж байна. Мөн Тувагийн Бүгд найрамдах улсын нийслэл Кызыл дэх ерөнхийлөгчийн нэрэмжит кадетийн сургуульд монгол хүүхдүүд суралцаж байна”, - хэмээн тэр дурьдав.
Дипломат тэрчлэн, 2008 оноос хойш амжилттай явагдаж байгаа "Сэлэнгэ" сургуулилалт хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны нэрийн хуудас болсон гэв. “Энд тэмдэглэн хэлэхэд, “Сэлэнгэ-2024” сургуулилалт хуурай замын хүчин, тусгай зориулалтын хүчин болон сөнөөгч, бөмбөгдөгч, армийн гэсэн агаарын гурван төрлийн хүчин оролцсон Монгол улсын нутаг дэвсгэр дэх анхны сургуулилалт болсон юм. “Сэлэнгэ” сургуулилалтын хүрээнд терроризмын эсрэг ажиллагааны тактик боловсруулах явцад Оросын цэргийн тусгай ажиллагаа зэрэг сүүлийн үеийн цэргийн хямралуудын туршлагад суурилсан аргуудыг ашигласан”, - гэж Евсиков ярьсан байна.
Оросын элчин сайд тэрчлэн, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) болон Монгол улс хоорондын холбоо хэлхээг Москва сайшааж, бүх төрлийн хамтын ажиллагааг авч хэлэлцэхэд бэлэн байгааг тэмдэглэлээ. “Монгол улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх боломжийн тухайд, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу, тус улс аливаа цэрэг-улстөрийн бүлэгт нэгдэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч тус улсын энэ байгууллагатай тогтоосон холбоо хэлхээг бид ямагт сайшаадаг бөгөөд аливаа хэлбэрийн хамтын ажиллагаа, түншлэлийг авч үзэхэд бэлэн байна”, - гэж дипломатч тэмдэглэн хэлжээ.
В сюжете: РоссияМонголиявоеннослужащие