2025 оны хавар Байгаль нуур дээр уран гулгалтын тэмцээн болно
2025 оны хавар Байгаль нуур дээр оросын уран гулгалтын тамирчдын тэмцээн болно.
“Первый канал” суваг 2024/2025 өвлийн улирлын уран гулгалтын тэмцээний хуваарийг зарлажээ. “Энэ улиралд уламжлалт тэмцээнүүдээс гадна шинэ тэмцээн явуулахаар төлөвлөсөн нь 2025 оны хавар Байгаль нуурын мөсөн дээр задгай явагдана”, - гэж тус телевизийн сувгийн сайтад мэдээлжээ.
2024/2025 оны өвлийн тэмцээн уралдааны гарааны арга хэмжээ нь есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо явагдах шигшээ багийн хяналтын үзлэг байх юм. 12 дугаар сард Омск хотноо Оросын аварга шалгаруулах тэмцээн болно. Эндээс шалгарсан тамирчдаас үндэсний шигшээ багт сонгон авах юм. Ирэх оны нэгдүгээр сард Оросын аварга шалгаруулах үсрэлтийн тэмцээн болно. Харин хоёрдугаар сард Красноярск хотод Оросын Гран-При тэмцээний сүүлийн шалгаруулалт болно. Улирлын хаалт болгож Байгаль нуур дээрх тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Байгаль нуур дээрх тэмцээнийг хавар зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс гадна Оросын тэшүүрчдийн холбооны тэргүүн Николай Гуляев Байгаль нуур дээрх мөн тэмцээн зохион явуулах хүсэлтэй байгаа талаараа ярьжээ.
“Байгаль нууран дээр тэмцээн зохиох хүсэлтэй байгаа талаар би Кимээс (Олон улсын тэшүүрчдийн холбооны ерөнхийлөгч Чэ Ёл Ким. – Ред.) анх сонссон. Үнэндээ, том далайцтай зүйл хийх боломж бидэнд одоогоор байхгүй л дээ. Гэхдээ бид санхүүгийн дэмжлэг олохын тулд сонирхол татахуйц зүйл хийх хүчин чармайлтаа зогсоохгүй. Байгаль нуур дээр олон янзын формат байж болох боловч онц том хэмжээнд бол боломжгүй. Уран гулгалтад бид мэдээжийн хэрэг, дуртай, манай үндэсний спорт учир бид тэдэнтэй өрсөлдөх гэхгүй. Байгаль нуур дээр том тэмцээн зохиох гавьяа тэдэнд бий. Энэ нь гэхдээ бидэнд тийм санаа байхгүй гэсэн үг биш. Ямар нэг дорвитой зүйл бид заавал хийх болно”, – гэж Николай Гуляев ТАСС-ын хэвлэлийн хурал дээр ярьжээ.
В сюжете: Байкалфигурное катание