Кинонд буусан 100 жил: Мосфильмын өдрүүд Монголд
Янз бүрийн он цаг үед бүтээгдсэн “Мосфильмын алтан сан хөмрөг”-өөс зургаан киног үзэгчдэд толилуулна.
2024 оны есдүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 10-ны хооронд Улаанбаатар дахь Русский Дом «Мосфильм» киноконцерн, Монгол улсын Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), "Монголкино" студитай хамтран ОХУ-ын алдарт киностудийн 100 жилийн ойд зориулж «Мосфильмын Монгол дахь өдрүүд»-ийг зохион байгуулж байна.
Энэхүү ховор үйл явдалд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Русский дом, СУИС-ын байранд гэсэн хоёр газарт оролцох боломжтой. «Мосфильмын алтан цуглуулга»-аас зургаан кино үзэгчдийн хүртээл болохоос гурав нь, «Карен Шахназаровын бүтээлүүд болох: «Хитровка. Знак четырёх» (18+) (2023), «Любовь в СССР» драм (16+) (2012), «Курьер» уран сайхны кино (18+) (1986) байна.
Үүнээс “Мосфильм” киностудийн “Монголкино”-той хамтран бүтээсэн гурван киног үзэгчид тусгай үзэх боломжтой.
• «Дайсны цэргүүдээ сонсоцгоо!» (6+) (1971) —1939 оны Халхын голын байлдааны тухай зөвлөлт-монголын уран сайхны кино.
• «Говь Хянганд тулалдсан нь» (12+) (1981) - Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд империалист Японыг бутцохисон үйл явдлыг харуулсан хоёр ангит уран сайхны кино -. Мосфильм, Монголкино и Deutsche Film-ийн хамтын бүтээл (ГДР).
• «Төгсгөл» (18+) (1968)- Барон Унгерний Азийн морьт хороо нийслэл Хүрээнээс хятадын цэргийг хөөн гаргаж, засгийн эрхийг булаан авч Зөвлөлт Орост цохилт өгөхөөр санаархаж байсан Иргэний дайны сүүлийн өдрүүдийн тухай зөвлөлт-монголын уран сайхны кино.
Есдүгээр сарын 26-нд РЦНК-д 19 цагаас найруулагч Карен Шахназаровын «Курьер» (1986) инээдмийн кино үзвэртэй. “Кинонд явъя” клуб үйл ажиллагаагаа эхлэв.
"Мосфильмын өдрүүд" арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа «Мосфильм» кинокомпанийн ерөнхий захирлын орлогч А.А.Гущины оролцоотой 10 дугаар сарын 1-ний өдөр СУИС-ын Кино, медиа урлагийн сургуульд 14:00 цагт болно.
Энэ өдрийн наадмын хөтөлбөрт оросын кино үйлдвэрлэлийн салбарын танилцуулга бүхий мастер-класс сургалт төлөвлөгджээ.