Агинское-д буриад хэлний наадам эхлэв
Буриад хэлний наадмын нээлтэд үндэсний хувцсаараа гоёсон хөдөлмөрийн хамтлагууд жагсав.
Энэ сарын 27-ны өдөр Агинское суурингийн гол гудамжийг гоёмсог дээл хувцсаар ижилдсэн хүмүүс чимжээ. Арга хэмжээ төв талбайд үргэлжилсэн байна.
Буриадын Агинское тойргийн орлогч дарга Билигмаа Будаева «Амар мэндээ, буряадууд!», - хэмээн төрөлх эх хэлээрээ наадмын оролцогчидтой мэндчилэв. Тэрээр байгууллага, хамт олон, удирдлагуудыг уг гарвалиа дээдэлж, бүгдийнх нь хувьд чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээнд идэвх гаргаж, эвсэж хамтран оролцож байгаад нь байгууллага, хамт олон, удирдлагуудад талархал илэрхийлжээ.
Нэг сарын хугацаанд янз бүрийн талбарт 40 гаруй арга хэмжээ болох тухай мэдээллийг тэрээр мөн хүргэв. Энэ хүрээнд, угсаатны цээж бичлэг, уран бүтээлийн болон оюун сорих уралдаанууд, спортын тэмцээн зохиогдох ажээ.
Нээлтийн парадад зориулж хамт олон бүрээс баян тансаг эх хэлээ магтсан дөрвөн мөртүүд бэлдэж, К.И.Базарсадаевын нэрэмжит Хүүхдийн урлагийн сургуулийн бүжгийн чуулга өнгөлөг үзүүлбэрээ тоглож, төгсгөлд нь талбайд цугласан бүх хүн хамтдаа Ёохор хатирчээ.