Буриадын их дээд сургуулиудад Монголоос 100 гаруй төгсөгч элсжээ
Шинэ хичээлийн жилд Буриадын их дээд сургуулиудын нэгдүгээр дамжаанд Монголоос 100 гаруй оюутан элссэн байна.
Тэдний хоёр нь ОХУ-ын засгийн газрын квотоор элсжээ.
Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын сургуулийн түүх, хэл шинжлэлийн хүрээлэнгийн нэгдүгээр курсэд 29 хүн элссэн бол, өөр 25 элсэгч “Орос хэл анхлан суралцагч” хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд суралцаж байна.
Буриад Улсын Хөдөө аж ахуйн академид 40 монгол оюутан элссэний 3 нь гадаад иргэдийн хэлний бэлтгэлд хамрагдаж байна. Тэд Мал эмнэлгийн чиглэлээр дагнан суралцах юм байна.
Дорнод Сибирийн удирдлага технологийн улсын их сургуулийн хоёр оюутан Монголын иргэдэд зориулсан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч болжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд оросын их дээд сургуулиудад 600 гаруй суудал хуваарилагдаж байгаа юм.