Буриадын эрдэмтэд будаа боловсруулах байгальд ээлтэй технологи бүтээжээ
Буриадын эрдэмтэд бага температур бүхий тэгш бус плазмын тусламжтай будааны үр тариаг боловсруулах инновацилаг арга санаачилжээ.
Зохион бүтээгчдийн багийн бүрэлдэхүүнд Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид багтсан байна. Тэдний боловсруулсан технологи нь, дулааны бус тэнцвэргүй плазм эсхүл хэсэгчлэн ионжсон хийн урсгал бутрамхай хүнсний бүтээгдэхүүний гадаргууг үл өөрчлөх чадвартай байдагт тулгуурлажээ.
Боловсруулалтын явцад плазм нь бага температураа хадгалж халууны тэсвэргүй материалуудыг гэмтээдэггүй тул бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаггүй байна. Эрдэмтдийн энэхүү судалгааны дүнд үр тарианы үйлдвэрлэл болон нийтийн хоолны салбарт экологийн цэвэр халууны бус боловсруулалтын технологи боловсруулах боломжтой болжээ.