Улаан-Үд хотод “Луугийн нулимс” киноны нээлт болно
Энэхүү үзвэр нь «Свидание с Россией в Бурятии» болон «Хрустальный нерпенок» кино наадмуудын уралдааны хөтөлбөрийн хүрээнд болно.
10 дугаар сарын 4-ний 19.00 цагт «Еврозона» кинотеатрт буриадын ардын үлгэр домгоос сэдэвлэн бүтээсэн “Луугийн нулимс” уран сайхны киноны нээлт болно.
Киног бүтээх ажил 2022 оны намар эхэлжээ. «ВВЕРХ» кинокомпани Оросын соёлын яамны дэмжлэгтэйгээр “Шүрэн зүүлт” хэмээх ажлын нэртэй байсан уг киноны ажилдаа оржээ.
- Киног бүтээгчид зураг авалтын газруудаа удаан хугацаанд, нарийн сонгожээ. Кино багийнхан Иволгийн, Сэлэнгийн, Тарвагатай, Мухаршивэр, Прибайкальск, Хиагтын, Тункины, Баргузины аймгууд, мөн Улаан-Үд хот түүний ойр орчмын газруудыг үзсэн байна. Гайхмаар үзэмж төгс уул, тал, өргөн гол мөрөн, Байгаль нуур гээд манай Буриад нутгийн үзэсгэлэн кино багийн гишүүдийг бишрүүлжээ. Зураг авалтын нэг хэсэг нь ариун тансаг Горячинск нуураас Святой Нос хойг хүрэх эрэгт явагдсан байна. Дүрийн сонгон шалгаруулалт хагас жил гаруй үргэлжилж, 1500 гаруй хүн оролцсон байна. Кино багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн жүжигчдээс гадна Буриадын бүгд найрамдах улсын янз бүрийн нутгаас ардын авьяастнууд оролцсоныг Буриадын тэргүүн Алексей Цыденов тэмдэглэн хэлэв.
Киноны найруулагч – Татьяна Мирошник. Кинонд Буриадаас болон Москвагаас мэргэжилтнүүд ажиллав. Кино бүтээгчид баатруудаа хайн сурвалжилж Буриадын бараг бүх аймаг, театр, студи, дугуйлан, олон дунд сургууль, клубүүдээр оржээ.
- Буриад бол хосгүй соёл, кино урлагийн уламжлалтай, жүжиглэлтийн хүчтэй дэг сургууль, маш идэвхтэй киноны нийгэмлэгтэй газар. Оросын болон олон улсын кино компаниуд манайд кино хийхээр зорьж ирцгээдэг. Манай улсын кино урлаг одооноос бүс нутаг руу хандаж байгаа нь сайн хэрэг. Тэгээд ч продюсерүүд, найруулагчид, киноны зүтгэлтнүүд гээд бүгдэд нь илүү сонирхолтой болж байна, - гэж Буриадын соёлын сайд Соёлма Дагаева ярилаа.
В сюжете: БурятияУлан-Удэкинофильмкинофестиваль