Забайкальскийн боомтод Хятадаас Орос руу хил нэвтрэх дараалал үүсжээ
Худалдан борлуулах бараа тээвэрлэн ирж буй иргэдээс болж гааль дээр ачаалал ихэссэн нь үүний шалтгаан болсон байна.
Өвөр Байгалийн олон улсын хилийн боомт дээр Хятадаас Орос руу нэвтрэх гэсэн автомашинуудын урт цуваа үүсээд байна. Худалдаалах бараа зөөдөг иргэдээс болж гааль дээр ачаалал үүссэн нь үүний шалтгаан болж байна, - гэж Өвөр Байгалийн хязгаарын засаг захиргааны дэд тэргүүн Буянто Батомункуев мэдээлжээ.
Нэг хэсэг “ганзагын наймаачид” гэгддэг байсан иргэд нэгбүрчлэн ялгаж мэдүүлэг бөглөх шаардлагатай барааг их хэмжээгээр зөөж байгаа нь асуудал дагуулж байна. Үүнээс болж автомашин тус болгонд их цаг зарцуулж байгаа нь жуулчдыг бухимдуулж байна гэж тэр ярив.
Орон нутгийн засаг захиргаанаас асуудлыг шийдвэрлэж, нөхцөл байдлыг газар дээр нь гардан шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Олочи, Староцурухайтуй, Соловьевск, Дээд Ульхан зэрэг Өвөр Байгалийн хязгаарын хилийн бусад боомт ердийн журмаар ажиллаж байна.