Буриадад томоохон хоёр кино наадам нээгджээ
«Свидание с Россией в Бурятии» кино наадам болон «Хрустальный нерпенок» хүүхэд, залуучууд, гэр бүлийн киноны олон улсын наадам есдүгээр сарын 30-ны өдөр Улаан-Үд хотын «Еврозона» кинотеатрт нээлтээ хийжээ.
Улаан-Үд хотноо олон улсын “Свидание с Россией в Бурятии” кино наадам болон «Хрустальный нерпенок» хүүхэд, залуучууд, гэр бүлийн киноны олон улсын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа болов.
Буриад улсын засгийн газар, Соёлын яам, тус яамны сайд Соёлма Дагаева болон Бүтээлч үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр эдгээр кино наадмын хүрээнд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд кино үзвэр, мастер-класс сургалтууд, уран бүтээлийн уулзалтууд болж байна. Энэ үеэр оросын болон гадаадын 30 гаруй кино уран бүтээлчид Буриадад хүрэлцэн ирсэнээр наадмын болон наадмаас гадуурх үзвэрт 56 бүтээлээ толилуулж байгаа нь анимаци, баримтат, шинжлэх ухаан-танин мэдэхүйн, богино хэмжээний болон бүрэн хэмжээний кинонууд байна.
- Буриад улсын засгийн газар, Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовыын нэрийн өмнөөс эрхэм зочид, кино наадмын оролцогчид та бүхэнтэй мэндчилж байна. Бүтэн долоо хоногийн хугацаанд бид кино ертөнцөд умбах гайхалтай боломж тохиож байгаа нь маш сайхан байна. Буриад улс авьяастнууд олонтой, киногоо хөгжүүлсээр байна. Бүгдэд нь маш ихээр баярлалаа. Бас энэхүү киноны баяр бидэнд маш сонирхолтой байна,- гэж Буриадын засгийн газрын дэд дарга, эрүүл мэндийн сайд Евгения Лудупова хэлэв.
Кинонуудыг мэргэжлийн гурван шүүгч үнэлнэ. Тэдний дунд оросын театр, киноны нэртэй жүжигчин Андрей Руденский, «Ленфильм» киностудийн ерөнхий редактор Андрей Апостолов, Оросын хүүхэлдэйн киноны нээлттэй наадам (Суздальфест)-ийн программ эрхэлсэн захирал Лукиных Наталья нар байна.
- Хэрвээ кино бүтээгчдийн ариун ном гэж байдагсан бол, би түүн дээр баруун гараа тавьж байгаад «Чин шударга, үнэнч байхаа андгайлж байна! Бүх шагналыг зөвхөн хүртэх ёстой хүмүүст нь хүртээхээ амлан андгайлж байна» гэж хэлэх байсан. Шагнал хүртэхээс аргагүй тийм хүмүүс олон байна гэж найдаж байна. Та бүхэнд болон бид өөрсдөдөө авьяаслаг кинонууд үзэхийг ерөөе! - гэж жүжиглэлт киноны шүүгчдийн дарга Андрей Руденский хэлжээ.
Олон улсын кино наадам «Свидание с Россией в Бурятии» нь Ерөнхийлөгчин соёлын санаачилгын сангийн дэмжлэгтэйгээр, манай орны биет бус соёлын өвийг дэлгэрүүлэх нэг гол зорилго бүхий төсөл юм.
– Энэ наадмаа, бас наран ээсэн агуу гайхамшигт байгалиа үзүүлэхээр биднийг урьсан Буриад орон, та бүхэнд маш их баярлалаа! Бид урмыг тань хугалахгүй, «Свидание с Россией в Бурятии» наадамд зориулж сонгож авсан шилдэг кинонуудыг үзүүлэх болно, - гэж Александр Ильин хэлэв.
2024 оныг Орост Гэр бүлийн жил болгон зарласан бөгөөд энэ үйл явдал ч бас, манай кино наадмын нэг сэдэв болж байгаа юм. Наадмын хөтөлбөрт дотоодын болон гадаадын шилдэг бүтээлүүдийг толилуулна. «Хрустальный нерпенок» наадам бол ганц миний биш, орон даяар алдаршсан энэхүү гайхалтай наадмын өлгий Буриадын үр төл юм. Манай наадам хоёрдахь удаагаа болж байгаа бөгөөд энэ бол өсөж хөгжиж буй үе юм. Та бүхэнд баярлалаа, - гэж «Хрустальный нерпёнок» кино наадмын хөтөлбөр эрхэлсэн захирал Анна Пендраковская ярилаа.
Буриад бол хосгүй соёл, кино урлагийн баялаг уламжлал, жүжигчдийн хүчтэй дэг сургуультай, киноны идэвхтэй нийгэмлэг бүрдсэн бүс нутаг. Оросын болон олон улсын кино компаниуд манайхыг зорин ирцгээдэг. Өнөөдөр Буриадын шинэ үеийн кино уран бүтээлчид өмнөх үеийнхээ уламжлалыг хадгалан кино бүтээсээр байна.
- Үзэгчдэд хандаж хэлэхэд, интернэтэд бүх амьдрал байдаггүй, олон зүйл энд яг одоо нүдэн дээр болж байдаг учраас кинотеатрт очиж байгаарай, сайхан кинонлд дурлаж, бие биетэйгээ харилцаж байгаарай! - гэж «Бүтээлч үйлдвэрлэлийн төв» ашгийн бус бие даасан байгууллагын захирал Наталья Борисова хэллээ.
Нээлтийн ёслолын ажиллагааны хүрээнд арга хэмжээнд оролцогчдод «Буриад оронтой танилц» гэрэл зургийн үзэсгэлэнг Оросын кино баримтын улсын архиваас дэлгэн толилуулсан юм. Үзэсгэлэнд 1933-1967 оны хоорондох үеийн 27 гэрэл зургийг тавьжээ. Тод томруун тэдгээр гэрэл зургаас үзэгчид өөрийн бүс нутгийн амьдрал уламжлал түүх, тухайн үеийн хүмүүсийн дүр төрхийг харж болох юм. Тэдгээр гэрэл зургуудыг Буриадын үндэсний музейд бэлэглэжээ.
Нээлтийн ёслолын ажиллагааны төгсгөлд бүх зочдыг “Салхины эзэн” киноны нээлтийн үзвэрийн танхимд урьжээ.
Кино үзвэрийн дэлгэрэнгүй хөтөлбөр:
10 дугаар сарын 1
Нэгдүгээр танхим
12:00 Баримтат киноны хөтөлбөр:
- "Чуковын аз жаргал" баримтат кино, 44 мин., 12+, найруулагч Борис Амаров
- "Кентавруудын тоглоом", баримтат кино, 26 мин, 16+
14:00 Баримтат киноны хөтөлбөр (12+):
- "Түшигтэй охид", баримтат кино, 49 мин., найруулагч, зураглаач Валерий Рябин, кино зохиолыг Наталья Степанова
- "Өөрсдийнхнийгөө орхихгүй", баримтат кино, 43 мин.
16:00 Баримтат киноны хөтөлбөр
- "Заагуудын шүргэлцэл", 48 мин., 12+;
- "Гилёв", 43 мин., 16+, кино зохиолч Толдонова Екатерина Викторовна
- "Орос хүмүүс", 56 мин., 12+
19:00 Наадмаас гадуурх үзвэр: «Лисянский. Особое плавание», баримтат кино, 61 мин., 12+, найруулагч Александр Ильины бүтээл
2 дугаар танхим
- 13:00 Зургаан боть цахим нэвтэрхий толийн танилцуулга, нэвтрүүлэг. Сергей Кудрявцевын бүтээл "5000 кино. 50 жилийн шүүмж".
- 15:00 Анна Пендраковскагийн Мастер-класс "Амьдрал, кино, дэлгэцийн баатар"
- 17:00 Дугуй ширээний уулзалт «Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд киноны үүрэг болон хэт даврах үзэл, терроризм, үндэстэн хоорондын дайсагналтай кино, телевизийн хэрэгслээр тэмцэх нь»
- 18:00 Елена Борзовоя Мастер-класс "Чиний яриа- Чиний толь" Гурван цуврал лекцийн эхний хэсэг.
Дөрөвдүгээр танхим
12:00 Хүүхэлдэйн киноны хөтөлбөр. Гэр бүлийн үзвэр (6+)
- «Байцааны гайхамшиг» 15 мин., найруулагч Инна Евланникова
- «Заан, эгч хоёр», 7 мин.;
- «Зэрлэг хөршүүд», 10 мин.;
- «Оньсого мэт ертөнц», 6 мин.;
- «Гарц», 2 мин.;
- «Одны оймс», 10 мин.,
- «Найрамдлын үлгэр», 13 мин.;
- «Өсөж яваа бороо», 5 мин.;
14:00 Дүрчилсэн богино хэмжээний кино (6+)
- “Янжай”, 13 мин., найруулагч/продюсер Оксана Цепилов
- «Фагот» 41 мин,
- «Цаг хугацаа-ус», 14 мин.
16:00 Дүрчилсэн богино хэмжээний кино:
- «Чоткар», 35 мин., 12+, найруулагч Денис Шаблий,
- «Петелька-крючочек»,25 мин. 0+;
- «Калачакра», 25 мин., 18+.
18:00 Шинжлэх ухаан танин мэдэхүйн киноны хөтөлбөр:
- "Да будет LED", 2024 г., 7 мин., зохиож найруулсан Дарья Артюшкова, 12+;
- "Николай Дроздов амьтдын болон хүмүүсийн ертөнцөд", 44 мин., 6+;
- "Сэтгэл хөдлөлийн оньс: айдас ба итгэлтэй байдал", 28 мин., 0+;
- «Хот нойрсож байна...», 13 мин., 6+;
- «Сибирский графит Алибера», 27 мин., 12+ ;
- «Плейстоценовый парк за Полярным кругом", 29 мин., 12+
ЗАЛ 5
- 13:00 Григорий Гладков болон ЗСБНХОУ-ын ардын жүжигчин Лариса Лужина нартай уран бүтээлийн уулзалт
- 15:00 "Манюня: Москвагийн адал явдал ", 90 мин, 12+, жүжигчин Карина Каграманяны бүтээл.
- 17:00 «9 секунд», 91 мин, 12+ найруулагч Олег Штормын бүтээл
- 19:00 "Хоёул", 1 час 30 мин., 12+
10 дугаар сарын 2
Нэгдүгээр танхим
14:00 Баримтат киноны хөтөлбөр:
- "Айлины үлгэр" баримтат кино, 12 мин.,6+ Асел Умаралиева зохиолч, найруулагч, продюсер
- "Чойжил Сахиусан. Үхлийн нууц", 10 мин., 12+, зохиолч, найруулагч, зураглаач, продюсер Ирина Хорёнова, Улан-Удэ, 12+;
- "Хүлээсэн нь", 28 мин., 12+, найруулагч, зураглаач Владимир Пономарев
16:00 Баримтат кино "Аз жаргалын зам: Далай ламын Орос дахь анхны төлөөлөгч", 58 мин., 6+
18:00 Баримтат кино «Ахмад Зорченкогийн хүүхдүүд», 60 мин., 12+, найруулагч Александр Ильин , 12+
19:00 Елена Борзовоя Мастер-класс "Чиний яриа-Чиний толь" Цуврал лекцийн 2 дугаар.
ЗАЛ 3
- 11:00 Баримтат кино «Нарийн хэлхээ. Старообрядцы» (цикл «Мы часть твоя, великая Россия»), 38 мин., 12+, зохиолч, найруулагч Ирина Эрмиль
- 12:00 Баримтат кино. «Бид Байгалийн чинадад суудаг», 12+;
- Баримтат кино. «Буриадын тухай өгүүллүүд”, 12+
- 14:00 Кино зохиолч, найруулагч Екатерина Толдоновагийн мастер-класс "Основы российской цивилизации: патриотизм и дружба народов"
- 16:00 Баримтат кино. «Итгэл хамбын үзэгдэл. Буриад ламын оньсого», 93 мин., 6+
- 18:00 Баримтат кино. «Ноёхон арал», 58 мин., 16+.
ЗАЛ 4
13:00 Богино хэмжээний кино:
- «Нормальная такая жизнь, 14 мин., 16+;
- «Мы есть», 17 мин., 14+, найруулагч Ангелина Подчиненова;
- «Хранитель Урала», 15 мин., 12+;
- «Ананас», 14 мин., 12+, зохиолч, найруулагч Дилара Галеева, 12+;
- «Аба и son», 25 мин., 6+, зохиолч, найруулагч Батор Доржиев.
16:00 "Свидание с Россией" залуучуудын кинолаборатори болон “Байкал Арт” бүтээлч үйлдвэрлэлийн Сургууль хамтарсан оролцогчдын бүтээлийн үзвэр
17:00 BUBBLE "Майор Гром" уран бүтээлчдийн цахим мастер-класс: "Комикс, кино зураг авалт, Орос дахь салбарын ажлын талаар". "Майор Гром. Игра" кино үзвэр
ЗАЛ 5
Бүрэн хэмжээний киноны хөтөлбөр:
- 12:00 «Мухадракон», 6+.
- 14:00 «RRR: Рядом Ревёт Революция», 187 мин, 18+
- 19:00 «Говорит земля!» 95 мин., 12+, найруулагч Евгений Корчагин
3 октября
ЗАЛ 2
15:00 Наадмын хүрээн дэх хүүхэлдэйн киноны хөтөлбөр (12+):
- «Подсолнух», 4 мин., 12+;
- «Мой Пушкин», 7 мин., 6+;
- «Ведрити», 12 мин., 12+;
- «Ручей, бегущий в гору», 11 мин., 6+;
- «Маленькие ночные серенады», 12 мин., 6+;
17:00 Хүүхэлдэйн киноны хөтөлбөр (12+, 16+):
- «Поиски возлюбленной», 5 мин.,
- «Уважаемые пассажиры», 11 мин.,
- «Дичь», 5 мин.,
- «Омичка», 15 мин.,
- «Музыка летней ночи», 14 мин.,
- «Расцветшая зима», 20 мин.,
4 ЗАЛ
16:00 Бүрэн хэмжээний киноны хөтөлбөр : «Король неба», 127 мин., 12+.
Фойе
19:00 Елена Борзоваягийн Мастер-класс "Чиний яриа- Чиний толь" Цуврал лекцийн 3 дугаар.
Кино үзвэрийн дэлгэрэнгүй хөтөлбөр болон мастер-класс сургалтуудын талаарх мэдээллийг «Еврозона» кинотеатрын https://eurozone-centr.ru/cinema/ хаягаар эсхүл «Свидание с Россией» кино наадмын https://svidaniesrossiey.ru/buryatia/ хаягаас үзнэ үү.
Зохион байгуулагчдын зүгээс кино наадмын өдрүүдэд заал танхимаар хангаж буй «Еврозона» кинотеатрт талархал дэвшүүлж байна.
Наадмын Ерөнхий түншлэгч: FUN@SUN аялал жуулчлалын компани
БҮХ ҮЗВЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ! СУУДЛЫН ТОО ХЯЗГААРТАЙ!
Кино наадмуудыг Бүгд найрамдах Буриад улсын засгийн газар, Буриад улсын Соёлын яам, Бүтээлч үйлдвэрлэлийн Төвийн дэмжлэгтэй зохион байгуулж байна.
В сюжете: Бурятиякинокинофестиваль