Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Улсын Их Сургуулийн оюутнууд Монгол Улсад дадлага хийж байна
Таван өдрийн хугацаанд оюутнууд салбарынхаа сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, лабораторид нь зочилж, лекцүүд сонсоно.
Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Улсын Их сургуулийн (ДСТУУИС) бакалавр, магистрийн түвшний зургаан оюутан 2024 оны эхний Олон улсын эрдэм шинжилгээний аялалд оролцохоор Монгол улсыг зорьжээ. Буриадын тэргүүн их сургуулийн оюутнуудыг ШУТИС болон СЭЗИС-д баяртай угтан авсан байна.
“ДСТУУИС-ийн техникийн чиглэлийн таван оюутан Монголын ШУТИС-д, нэг эмэгтэй оюутан СЭЗИС-д суралцана. Хамтарсан сургалтын хөтөлбөр шахуу байхын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлууд нь өндөр үр дүн үзүүлнэ гэж амалж байна. Тэдэнд амжилт хүсье!” гэж ДСТУУИС-ын нэмэлт боловсрол, олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ирина Имидеева хэллээ.
Таван өдрийн хугацаанд оюутнууд салбарынхаа сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, лабораторид нь зочилж, лекцүүд сонсоно. Тухайлбал, Биотехнологийн салбарын магистрант Тамир Содномов ШУТИС-ийн “Биотехнологи, тэжээл судлалын” кафедрын бааз дээр дадлага хийнэ. Генийн инженерчлэлийн лекцүүд болон практик хичээлүүдэд оролцох, мөн адууны геномыг судлах лабораторитой танилцах ажил түүний хөтөлбөрт багтжээ. “Төрийн болон орон нутгийн удирдлага”-ын салбарын оюутан Гэрэлма Цыденжапова СЭЗИС-д дадлага хийх хүрээндээ эдийн засаг, удирдлагын салбарын үйл ажиллагаатай танилцаж, эдийн засаг, маркетингийн хэд хэдэн лекц, семинарт суух юм байна.
Монголын их дээд сургуулиудтай өрнүүлж буй хамтын ажиллагаа, дадлагын үеэрх багш нарын хамтарсан ажлууд болон оюутнууд эдгээр төслийн хүрээнд хамрагдаж болох төслүүдийн талаар ДСТУУТС-ын захирал Игорь Сизов өмнө нь АРД -д ярьсан юм.