Оросын байт харваачид зуны Олимпийн наадамд цагаан тугийн дор оролцохоос татгалзжээ
Лид: Оросын байт харваачид энэ зун Парист болох Зуны Олимпийн наадам болон энэ наадмын өмнөх эрх олгох тэмцээнүүдэд цагаан тугтай оролцохоос татгалзжээ. Оросын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Владимир Ешеев энэ тухай мэдээлсэн байна.
“Манай тамирчид Олимпийн өмнөх сорилга тэмцээнүүдэд оролцохгүй. Улсынхаа далбаа, төрийн дуулалгүйгээр тэмцээнд уралдаанд оролцох хүсэлтэй хүн шигшээ багт байхгүй. Тэр тусмаа манай багийнхны олонх нь ЦСКА болон “Динамо”-г төлөөлдөг” гэж Ешеев ярьсан байна.
Тэрээр мөн Холбооны гүйцэтгэх хорооны зүгээс тамирчдаа цагаан тугийн дор Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн боловч тамирчид өөрсдөө тийм сонирхол илэрхийлээгүй гэдгийг хэлжээ. Мөн оросын тамирчид төвийг сахих статус авахын тулд Олон улсын Холбоонд шалгагдах ёстой бөгөөд ийм өргөдөл шалгуулах хүсэлтийн нэг бүр нь 2000 швейцарь франкийн (2,2 мянган ам.доллар) төлбөртэй байна.
Үүний өмнөх Токиогийн Олимпийн наадамд оросын байт сурын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Энд сануулахад, Олон улсын Олимпийн Хороо энэ сарын 19-нд, зуны Олимпийн тоглолтод ОХУ-аас ихдээ 55 тамирчин цагаан тугтай оролцож магадгүй тухай мэдээлсэн юм. Олимпт оролцох оросын тамирчдыг оросын цэргийн ажиллагааг дэмжиж байгаагүй, мөн оросын хүчний байгууллагуудтай холбоогүй байх зэрэг шалгуур үзүүлэлтээр сонгох юм байна.