Оросын Онц байдлын яам анх удаа БНХАУ болон Монгол улстай хамтарсан сургуулилалт хийнэ
Тус сургуулилалт нь хил дамнасан онц байдалтай тэмцэх үед гурван улсын хүн амд авран туслах дэмжлэг үзүүлэх бэлтгэл хангах зорилготой байна.
Оросын Онц байдлын яам анх удаа Монгол улс болон БНХАУ- гурван талт тай олон улсын томоохон сургуулилалт хийх гэж байна.
Тус сургуулилалт нь хил дамнасан онц байдалтай тэмцэх үед гурван улсын хүн амд авран туслах дэмжлэг үзүүлэх бэлтгэл хангах зорилготой байна.
“Орос, Хятад, Монгол гурван улсын аврах байгууллагууд 2025 оны гуравдугаар улиралд Хабаровскт болох хамтарсан сургуулилалтад оролцоно. Ийм форматаар явагдах анхны сургуулилалт энэ болох юм” гэж Оросын Онц байдлын яамнаас мэдээлжээ.
Сургуулилалтыг зохион байгуулахтай холбоотой анхны зохицуулалтын зөвлөгөөний үеэр гурван орны төлөөлөгчид сургуулилалтын үндсэн хүрээг тохирч, бэлтгэл үе шат, алхмуудыг тодорхойлсны зэрэгцээ үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Хабаровскийн хязгаарын Ракитное сууринд хүрэлцэн очсон гадаадын мэргэжилтнүүд авран хайх отрядын мэргэжилтнүүд бэлтгэх сургалтын цогцолбор баазын тоног төхөөрөмжтэй танилцжээ.