Буриадын төлөөлөгчид Дорнод-Сибирийн Холбооны тойргийн ард түмнүүдийн анхдугаар форумд оролцож байна
Дорнод-Сибирийн Холбооны тойрогт аж төрдөг ард түмнүүдийн “Томчуудын тулхтай яриа” нэртэй тойргийн анхдугаар форум энэ өдрүүдэд Хабаровскт болж байна.
Үүнд Дорнод-Сибирийн Холбооны тойргийн бүх 11 бүс нутгийн уугуул ард түмнүүд, үндэстнүүдийг нэгтгэсэн байгууллагууд, шашны төлөөллүүд болон олон нийтийн санаа бодлыг манлайлагч Холбооны улсын зүтгэлтнүүд, цэргийн сэтгүүлчид болон бусад хүмүүс оролцож байна.
Буриад улсын засгийн газрын дэд дарга Алдар Гулгенов тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагууд, Оросын ард түмнүүдийн Ассамблейн бүсийн салбар, хүн ам цөөтэй Умард нутгийн түмнүүдийн нийгэмлэг, Нийтийн танхим, Үндэсний соёлын төвүүд, шашны бүлгүүдийн төлөөлөгчид багтжээ. Энэ форумаар төрийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх, эх оронч хүмүүжил, Алс Дорнодын бүс нутгуудын орчин цагийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.