Ах дүү буддын шашинт орнуудын төлөөлөгчид Москвад уулзав
Халимагийн төлөөлөгчид “Россия” үзэсгэлэн дээр Буриад, Тувагийн төлөөлөгчидтэй уулзжээ.
Халимагийн төлөөлөгчид ах дүү үндэстний төлөөлөгчдийг цагаан хадгаа дэлгэн угтаж, үндэсний бүжгээ бүжиж, бүс нутгийнхаа үзмэрүүдийг толилуулсан байна. Дараа нь тэд зочдынхоо үзэсгэлэнгийн танхимуудыг үзэж сонирхжээ.
Түүх, соёл, шашин нэгтэй ах дүү ард түмнүүдийн төлөөлөгчдөд яриа нийлэх зүйл ч мундахгүй олон.
Ирэх наймдагуур сард Буриадын нийслэл Улаан-Үд хот болон Иволгын дацанд Бурхны шашинтнуудын олон улсын II форум болно. Харин дараа жил нь гуравдахь удаагийн форумыг Халимагт зохион байгуулах юм.
Халимагийн төв хурал буюу “Шагжамүни бурхны алтан сүм” -ийн төлөөлөгчид саявтар Кызыл хотноо Бүгд найрамдах Тува улсын дээд ламын хүрээлэн байгуулагдсаны 105 жилийн ойн баяр ёслолд оролцсон юм.
Энд дурьдахад, 2024 онд Халимагийн улсын их сургуульд анх удаа “Буддын шашин судлал” мэргэжлээр бакалаврын хөтөлбөрийн элсэлт авч эхэлсэн юм. Буддын боловсрол болон судалгаанд дэмжлэг үзүүлэх сангаас тэтгэлэг хүртсэний ачаар энэ боломж бүрджээ.
В сюжете: выставка РоссияКалмыкияБурятияТуваТыва