Хятадын төлөөлөгчид Улаан-Үдэд ажлын айлчлалаар очжээ
Улаан-Үд хотын нэгдүгээр орлогч дарга Сергей Гашев 7 дугаар сарын 1-нд анх удаа тус хотод айлчлан очсон БНХАУ-ын Хайлаар хотын Ардын засгийн газрын дэд дарга Юй Аньтай ажлын уулзалт хийлээ.
– Манай хоёр хотын хооронд 2011 онд хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа тогтоосон юм. Тэр цагаас хойш хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт туршлага солилцох багагүй арга хэмжээ зохиогджээ. Цар тахлын ид үед 2020 онд хувийн хамгаалах хэрэгслээр тусламж үзүүлсэнд тань бид талархдаг. Манай хотын иргэд танай ах дүүсэг тусламжийг өндрөөр үнэлсэн. Бид хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд Улаан-Үд хотын олон улсын болон орон нутаг хоорондын холбоо харилцааг бэхжүүлж хөгжүүлэхэд бүх хүчин чадлаа дайчлах бодолтой байдаг, - гэж Сергей Гашев хэлэв.
Хятадын төлөөлөгчид Улаан-Үдийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй мөн уулзав. Тэд барилгын «Тян Чен» компани, «Буриадын сүү” худалдааны төв, аж үйлдвэрийн парктай танилцжээ. Мөн Улаан-Үд хотын жижиг, дунд бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийв. Талууд хөрөнгө оруулалт, барилга, аялал жуулчлалын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.