Монголчууд үхрийн нүд жимс тариалах сонирхол их байна
Буриадын мод үржүүлэгчид монголын компаниудын зүгээс үхрийн нүдний эрэлт өндөр байгааг тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд Монголд үхрийн нүдний эрэлт нэмэгдэж байгааг жимс жимсгэний мод үржүүлгийн «Тохойн суулгацууд» компанийн захирал Валентина Данзанова АРД–д ярилаа.
– 2000-аад оноос хойш Монголд чацарганын хөтөлбөр хэрэгжиж,энэ жимсний ургац, үйлдвэрлэл, боловсруулалтад хөрөнгө зарж анхаарал хандуулж ирсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнг бид Монголын дэлгүүрээс, бас үйлдвэрлэгчид нь оросын зах зээлд хүртэл гарч байгаагаас харж болно.
Одоо ийм эрэлтийг үхрийн нүд жимсэн дээр бид харж байна. Албан ёсны хөтөлбөр хараахан байхгүй боловч сонирхол маш их байна.
Монгол руу бид нийт суулгацынхаа 25 орчим хувийг буюу жил тутам 50-60 мянган суулгац нийлүүлж байна. Энэ онд Баргузины үр жимсний суулгац үржүүлэгчид монголын зах зээлд гарлаа. Тэд манайхыг бодвол нийлүүлэлтийн хэмжээ бага боловч манай хөршүүдийн зүгээс сонирхол их байна.
Үүний зэрэгцээ жимс жимсгэнийн мод ургамал дахин боловсруулалт эрхэлдэг үйлдвэрүүд худалдан авалтын дийлэнх хувийг хийдэг байна. Үүнд Сүхбаатар, Дархан, Улаанбаатар зэрэг бүх төвийн бүсээс худалдан авалт хийж, баруун бүсийн Эрдэнэт болон Говийн аймгууд руу тээвэрлэлт хийдэг. Зүүн аймгуудаас Хэнтий аймаг худалдан авалт хийж байна.
- Иргэд юу худалдаж авч байна вэ?
– Монголд бүх төрлийн суулгац, тэр дундаа алим, тоор, абрикос, тошлойи зэрэг жимс жимсгэнэ ихэвчлэн авдаг. Мөн гадаа орчныг чимэглэх моод дэлгэрсэн тул чимэглэлийн ургамлууд их авч байна. Манайх 60 гаруй нэр төрлийн чимэглэлийн ургамалтай. Тэдгээр нь цөм зөвхөн Буриад төдийгүй Өвөр Байгаль, Байгаль орчим, Монголын нөхцөлд ч ургах чадвартай. Манай суулгацуудыг ашиглаж сайхан арчилж тохижуулсан газрууд Монголд таарч байсан.
– Монголын цэцэрлэгчдэд юу зөвлөмөөр байна?
– Буриадын үржүүлгийн суулгацууд авахыг зөвлөнө. Манай байгаль, цаг агаарын нөхцөлд зориулж боловсруулж, тариалагддаг ургамлууд байдаг. Өнгөрсөн зууны 60-аад оноос эхлээд хэдэн арван жилээр үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр шим байдаг. Манай мэргэжилтнүүд энэ ажлыг үргэлжлүүлж явна. Манайд 15 сортын алимны мод, тоор жимсний -10, тошлойн -1 , чацарганы -18, интоорын -2 сорт бий.
Мөн манай сортууд дасан зохицож ургах чадвартай маш сайтай, Якутын эрс тэс нөхцөлд ч сайн ургац өгдөг гэдгийг хэлмээр байна.