«Чингис хааны өндөрлөг” Бүх Оросын аялал жуулчлалын форумд оролцогчдын сонирхлыг татав
Иволгын районы нутаг дахь “Чингис хааны өндөрлөг” хүрэх замын тохижуулалтыг 2025 оноос эхлүүлнэ.
Хабаровск хотод "Алс Дорнодыг нээцгээе" Бүх Оросын аялал жуулчлалын III форум болж, Оросын засгийн газар, бизнесийн төлөөлөгчид төдийгүй найрсаг орнуудын төлөөлөгчдийн анхаарлыг татав.
Чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын дагуу, Алс Дорнодын бүс нутагт аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, гадаад зах зээлд сурталчлах, контент бүтээх мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг зохион байгуулах, зочид буудлын өрөө бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэв.
Алс Дорнодын бүс нутгуудад олгогдох Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хүрээнд аялал жуулчлалын зам харгуй бий болгож тохижуулахад 1.7 тэрбум рубль хуваарилна. Аялал жуулчлалын энэхүү суурь дэд бүтэц нь Алс Дорнодын бүс нутгууд дахь жижиг, дунд бизнесийг идэвхжүүлэх нөхцөл болох юм.
Буриад улсын тухайд, “Чингис хааны өндөрлөг”, эрүүл мэндийн алхалтын жим хэмээх аялал жуулчлалын хоёр бүтээн байгуулалтын тохижилтод зориулан 320 сая рубль хүлээж авна.
Тэдгээр замуудыг нэрт зураач Даши Намдаковын зураг төслөөр бүтээсэн арт-объектуудаар чимэх юм. Мөн замуудын ая тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс навигацийн элементүүд, ажиглах тавцан, шат сэлтээр тохижуулах болно.
Ивольгинскийн район дахь “Чингис хааны өндөрлөг” хүрэх замыг хөгжүүлэх ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.