Домогт «Победа» машинтай аялагчид Югра нутгаас Монгол руу хөдлөв
Домогт “Победа” машин хөлөглөсөн энэхүү олон улсын авто аяллыг, 1939 онд Монгол улсын нутаг дахь Халхын голын эрэгт японы армитай хийсэн тулаанд амь эрсэдсэн дайчдын дурсгалд зориулжээ.
"Бидний зүрх сэтгэлийн ялалт" нэртэй хэвлэл мэдээллийн энэ экспедицийнхэн 9-р сарын 21-нд Ханты-Мансийск, Екатеринбург, Тюмень гэсэн гурван хотоос нэгэн зэрэг гараандаа гарчээ. Энэ удаагийн раллид оролцогчид Монголыг зор. “Эх орны хамгаалагчид- Югра” салбарын тэргүүн Игорь Илик энэ тухай "Югра" телевизийн "Здесь и Сейчас" нэвтрүүлэгт ярьжээ.
1939 онд Халхын голд болсон байлдаан чухамдаа Аугаа их Эх орны дайны ялалтын баталгаа болсон юм. Японы армитай байлдсан тулаанд зөвлөлтийн 20 мянга гаруй цэрэг дайчид амиа өргөсөн энэ үйл явдлаас хойш 85 жил өнгөрчээ.
Аялалд домогт “Победа” машин хөлөглөн мордсон бөгөөд ГАЗ М-20 машинтай аялагчид Орос, Монголын нутгаар аялах юм. Тэд зам зууртаа видео зураглалууд хийж, нийгмийн сүлжээнд байрлуулна.
Аяллын хөтөлбөрт олон нийтийн байгууллагууд болон Монгол, Хятадын засгийн газрын төлөөлөгчидтэй хийх уулзалтууд багтжээ. Тэрчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, эх орон нэгтнүүд болон сэргээн засварлагч, түүхч, угсаатны зүйн судлаачид зэрэг хүмүүстэй хамтран ажиллах юм байна.
В сюжете: РоссияМонголияХалхин-Голавтопробег