Байгаль нуурын эрэгт сээр хугалах бүсийн тэмцээн болно
Угсаатны соёлын “Бархан Уул-2024” наадмын хүрээнд Сээр хугалах бүс хоорондын тэмцээн болно.
Буриад хэл, түүх-соёлын өв, үндэсний спортын төрлүүд болон уламжлалт ардын тоглоом наадгайг өвлөн хөгжүүлэхэд энэ тэмцээн чиглэжээ. Эрүүл амьдралын хэв маягийг түгээх нь тэмцээний бас нэг зорилго юм.
Тэмцээн есдүгээр сарын 28-нд Баргузин аймгийн Максимиха суурингийн “Опытная” гудамж дахь Спорт-аялал жуулчлалын «Байкал Парк» төвд болно.
Тэмцээнд оролцогчид “Шагайн наадам”, “Талаан товшоо” наадаан, Тэвэг, “Баргай наадаан”, морин дээрх сур харваа зэрэг буриадын үндэсний спортын болон бусад тоглоом наадгайгаар өрсөлдөнө.
Тэмцээн наадмуудыг “Сээр хугалах Үндэсний наадгай Холбоо” бүс нутаг дундын олон нийтийн байгууллага Буриадын спортын Яам болон Баргузин, Хүрэмхаан аймгуудын захиргаадын дэмжлэгтэй зохион байгуулна.