Казахстаны ерөнхийлөгч 2024 оны аравдугаар сард Монгол улсад айлчилна
Талууд нефть бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болон хоёр улс хооронд өндөр хурдны авто зам барих асуудлыг хэлэлцэнэ.
Монгол улсын Ерөнхийлөгч У. Хурэлсүхийн урилгаар Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол улсад айлчлал хийнэ.
Казахстаны ерөнхийлөгчийн өндөр дээд түвшний айлчлал хоёр улсын түншийн харилцааг бэхжүүлэх зорилготой.
Казахстаны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, айлчлалын үеэр Казахстанаас Монгол улсад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг 500 сая хүртэл ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зэрэг хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм байна. Өнөөдрийн байдлаар, энэ талын экспортын хэмжээ 100 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Талууд мөн Монгол-Казахстаны ажил хэргийн зөвлөл байгуулах, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураг батлах, Казахстан, Монгол улс хооронд агаарын нислэгийн тоо нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх бусад асуудал дунд, хоёр орны хооронд өндөр хурдны авто зам барих ажил мөн багтжээ.