ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнийг эх оронд нь эрдэмтдийн дээд шагналаар шагнажээ
Дугэрийн Рэгдэл нь биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтэн болсоор 50 гаруй жил болжээ.
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, Оросын ШУА-ын гадаад сурвалжлагч гишүүн Дугэрийн Рэгдэлд тус Академийн дээд шагнал "Хубилай хаан" медаль гардуулжээ. Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтний нэг болсоор 50 гаруй жил болж байгаа тэрээр салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, тэр бол монголын чацарганын тосыг, нислэгийн үед сансрын нисэгчдийн цусан дахь чөлөөт радикалуудын тоог бууруулах үйлчилгээтэй хүнсэнд нэвтрүүлсэн хүн юм”, - гэж тус академиас мэдээлжээ.
Дугэрийн Рэгдэл нь 2022 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн гадаад сурвалжлагч гишүүнд сонгогдсоныг дээрх мэдээлэлд мөн дурьдсан байна. Хоёр улс хооронд соёлоор ойртон нягтрах, харилцан баяжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, боловсролын салбарт гавьяа байгуулсны учир мөн ондоо ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Пушкины медаль мөн хүртэж байжээ.
Өдгөө 73 нас сүүдэр зооглож байгаа Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч тэрээр энэ 2024 оны зун УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн болсон юм. Энэ эрдэмтэн Харьковын улсын их сургуулийг 1976 онд “биологи, биохимийн багш” мэргэжлээр дүүргэсэн бол, дэд эрдэмтний болон докторын эрдмийн ажлаа Берлины Гумбольдтийн нэрэмжит их сургуульд хамгаалжээ.