Монгол улсад, аймгийн удирдлагуудыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт шүүхээр шийтгэжээ
Баян-Өлгий айгийн одоогийн Засаг дарга Ахмедиягийн Камелият болон түүний өмнөх удирдлагуудад 14 сая төгрөгийн (4000 ам.доллар) торгууль төлж, төрийн алба хаших эрхийг хасах шийтгэл оногдуулсан байна.
ОХУ-тай хил залгаа Баян-Өлгий аймаг дахь газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн тус аймгийн одоогийн болон өмнөх Засаг дарга нар, тэдгээрийн захиргаанд ажиллаж байсан хүмүүст үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял оноожээ. Энэ тухай тус аймгийн шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
"Газар орны монгол нэршлүүдийг казах болгож дур мэдэн өөрчилсөн эрүүгийн хэрэгт холбогдуулан Баян-Өлгий аймгийн одоогийн болон өмнөх Засаг дарга нар тэргүүтэй 14 ажилтныг шүүхээр шүүжээ. Тэдэнд “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэх зүйл ангиар ял шийтгэж, төрийн алба хаших эрхийг хасан, мөнгөн торгууль ногдууллаа", - гэж шүүхээс мэдээлсэн байна.
Мэдээллээс үзвэл, аймгийн одоогийн Засаг дарга Ахмедиягийн Камелият болон түүний өмнөх Засаг дарга нар болох Далел Бауыржан, Айп Гылымхан нар 14 сая төгрөгийн (4000 гаруй ам.доллар) торгууль төлж, тав хүртэл жил төрийн алба хаших эрхээ хасуулах юм байна. Энэ гэмт хэрэгт хамсран оролцсон бусад ажилтнууд таваас 10 сая хүртэл төгрөгийн торгууль (1 500-3 000 хүртэл ам.долларын) торгууль төлөх шийтгэл хүлээжээ.
Ял шийтгүүлэгчид торгуулийг гурав хүртэл жилийн хугацаанд эд хөрөнгө, цалин орлогоос төлж барагдуулах боломжтой байна.
Казах иргэд XIX зуунд Хятадаас Монгол улсад нүүдэллэн суурьшжээ. 1930 онд БНМАУ-ын удирдагчид казахчуудад газар нутаг хуваарилах тухай тогтоол баталсан байдаг. 1940 онд байгуулагдсан Баян-Өлгий аймагт өдгөө монголын казах иргэдийн дийлэнх олонх нь оршин суудаг байна. Монгол улсын 3,5 сая хүн амын таван хувийг бүрдүүлдэг казах үндэстнүүд Монголын 13 үндэстэн ястны бүлгүүд дунд хамгийн том нь юм. Тэдний дунд орос, хятадууд хүн амын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг байна. ЗХУ-ыг задарсаны дараа Монголын 20 мянга гаруй казах гэр бүл Казахстан суурьшихаар нүүдэллэжээ.