Халхын голын шалгуур- Монголын хээр тал дахь дайны товчоон
Өдгөөгөөс 85 жилийн тэртээ Халхын голд японы арми болон зөвлөлт-монголын цэргүүдийн хооронд байлдааны ажиллагаа эхэлсэн юм.
Оросын утга зохиолд энэ үйл явдлыг “Халхын голын байлдаан” гэж нэрлэдэг бол, японыхд - “Номунхааны будилаан” гэж ярьж бичдэг. Цөөнгүй түүхчид гэхдээ үүнийг жинхэнэ дайн гэж үздэг бол, зарим нь бүр “орос-японы хоёрдугаар дайн” гэх нь бий. 1904-1905 оны Орос-Японы дайн Дэлхийн нэгдүгээр дайны бэлтгэл болсон бол, Монгол дахь тулаанууд -Хоёрдугаар дайны оршил байсан юм. Энд танкийн, агаарын тулаанууд болж, шинэ тактикууд боловсруулагдаж, хожмоо алдар суугаа мандуулсан цэргийн жанжнууд энд өсөж бойжсон юм.
Диспозиция
Япончууд 1931 онд Манжуурыг эзэлж авсанаар хожим Хятад, Монгол, ЗХУ-ын чигт тэлж өргөжүүлэх үүднээс Манж-го тоглоомын улсыг байгуулав. Япончууд Трансибирь рүү гарах нөхцөлд Өвөр Байгаль, Амар мөрөн хавь, Примор орчмыг алдах эрсдэл Москвад тулгарах байв. Японы хэт үзэлт улстөрчид эзэнт гүрнийхээ нутгийг Байгаль хүртэл тэлж, японы талыг баримтлагч Сибирь-го улс байгуулан атаман Григорий Семеновоор удирдуулахаар ярилцаж байв. 1937 онд Япон улс Хятадын эсрэг бүрэн хэмжээний дайн өдүүлсэн боловч энэ түрэмгийллийг сөрөхөд зөвлөлтийн сайн дурын нисгэгчид тусалж байсан юм. 1938 онд гэхэд Приморын өмнөд дэх Хасан нуурын дэргэд японы арми болон Ажилчин тариачны улаан армийн хоорондоо тулалдаж байв. Монгол-Манжуурын хил дээр ч мөн байдал нэн түгшүүртэй болж байлаа. 1936 онд Москва болон Улаанбаатарын хооронд байгуулсан харилцан туслах тухай хэлэлцээрийн дагуу Монголын нутагт Ажилчин тариачны улаан армийн 57-р тусгай корпусыг байрлуулаад байв. Түүнийг эхэн үед хожмоо маршал болсон Иван Конев командалж байсан бол, дараа нь дивиз захирагч Николай Фекленко түүний халааг авчээ. 1939 оны 5 дугаар сар гэхэд энэ корпус 5500 хүнтэй болсон байв.
Мөн энэ үед япончууд БНМАУ болон Манжго улсын хоорондох хилийн шугамыг баруун тийш Халхын гол руу түрж хумихыг шаардах болов. Улмаар тэд шууд Зөвлөлтийн хүрэх Халунь-Аршань -Ганжуурын төмөр замыг аюулгүй болгохыг зорьж байв. Монголын талтай хэлэлцээ ямар ч үр дүнгүй болсон тул 1939 оны 5 сарын 11-нд японы морин цэргийн отряд Номун Хан -Бүрд овоо өндөрлөг дэх хилийн застав руу дайрчээ. Тийнхүү, маршал Жуковын хожим томъёолсноор, “Халхын голын зарлаагүй дайн” эхэлсэн юм.
Түүнд Зөвлөлтийн Улаан арми шууд нэгдэн оров. 5 дугаар сарын 17-нд дивиз командлагч Фекленко Халхын гол руу явган цэрэг, мэргэн буучид болон их буучдын гурван рот цэрэг илгээв. Улаан армичууд Халхын голыг гаталж япончуудыг түрэн хөөж, голын баруун эрэгт хамгаалах байршил эзэлжээ. Гэвч 5 дугаар сарын 28-нд япончууд давшиж эхлэв.
Жуков
Эхний тулаануудын явцад зөвлөлтийн явган цэрэг халуун, ус чийг багатай, шумуулархаг гээд монголын тал нутгийн нөхцөлд сайн бэлтгэгдээгүй нь харагдаж эхлэв. Японы цэргүүд харин тусгай гутал, шумуулны эсрэг хамгаалал сэлтээр тоноглосон хавьгүй хамгаалалт хувцас хэрэглэлтэй байв.
Агаарын тулаанд ч мөн адил японы нисэх хүчин давамгайлж байлаа. Зөвлөлтийн И-15бис болон И-16 сөнөөгч онгоцуудын эсрэг Ki-27 онгоцтой японы нисгэгчид өндөр ур чадвар харуулан байлдаж байв. Тэд мэргэн буудаж, бүлгээрээ чадварлаг хөдөлж, радио холбоо ашиглаж байжээ. Арсений Ворожейкин (хожмоо - Эх орны дайны шилдэг сөнөөгч нисгэгчдийн нэг болсон, ЗХУ-ын хошой баатар) зөвлөлтийн зургаан сөнөөгч нисэх онгоц японы есөн онгоцны дайралтыг няцаах ёстой болсон 5 дугаар сарын 27-ны тулааныг дурссан байдаг. Гурвыг нь хөөрч байхад нь галдаж, нэгийг тулаанд эрсдүүлсэн боловч хоёр нь амьд үлдсэн боловч төөрч талд буусан байдаг. Харин дараа өдөр нь дайсны өөдөөс И-16 онгоцтойгоор 10 нисгэгч хөөрсөн боловч найм нь амь эрсэджээ. "Тулалдаж сурах хэрэгтэй байлаа” гэж хожим нь Ворожейкин олонтаа бичсэн байдаг.
Бүтэл муутай тулаануудын шалтгааныг судлахаар Халхын гол руу Белоруссын цэргийн тойргийн дэд командлагч Георгий Жуковыг илгээв. 6 дугаар сарын 5-нд тэрээр 57 дугаар корпусын штаб байрлаж байсан Тамсаг булаг дахь эсгий гэрт очжээ. Үүнээс хэдэн өдрийн дараа Фекленкогийн өөрийнх нь илтгэснээр түүнийг удирдлагыг алдаж, нөхцөл байдлын мэдлэггүй байсан шалтгаанаар тушаалаас нь буулгасан байна.
Корпусын захирагчаар Жуковыг өөрийг нь томилов.
Тэрээр юун түрүүнд өөрийн командын байрыг фронтын шугамд ойртуулж, бас өргөн газар нутагт тархай бутархай, далдлагдмал байдалтай тул гэнэтийн нөхцөлтэй; явган цэргүүдэд найдвартай агаарын халхавч шаардлагатай гэсэн хэдэн дүгнэлт гаргав. Түүнээс гадна шөнө тулалдах чадвар эзэмшиж, ар тал хангамж болон эмнэлгийн тусламжийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй болов.
Зургадугаар сарын туршид Жуков Халхын голын зүүн эргийн хамгаалалтыг бэхжүүлж, сөрөг цохилтод бэлтгэв. ЗХУ-аас цэргүүд татав. Тэр дунд жилийн өмнө, маршал Василий Блюхерийг огцорсны дараа Хасан нуурын ажиллагааг “аварч гарч байсан”, армийн 2-р зэргийн захирагч Григорий Штерн, Улаан армийн их бууны дарга, комкор Николай Воронов болон туршлагатай цэргийн мэс засалчид очжээ.
Нисгэгчид
Монгол руу мөн Зөвлөлтийн Улаан армийн агаарын цэргийн хүчний дэд дарга Яков Смушкевич тэргүүтэй Испани болон Хятад дахь агаарын тулаануудад шалгарсан 48 нисгэгчдийг илгээжээ. Тэдгээр ассууд өөрсдөө байлдахаас гадна сургалт хийж, тактикийг боловсронгуй болгож, бас агаарын тандалт, мэдээлэл, холбооны системийг сайжруулжээ. Мөн илүү сүүлийн үеийн И-153 ("Чайка") болон тийрэлтэт сум бүхий шинэчлэгдсэн загварын И-16 сөнөөгч онгоцуудыг Монголд ирүүлэв.
Бүр 6 дугаар сарын сүүл үе гэхэд японы нисэх хүчний хохирол мэдэгдэхүйц нэмэгдсэн байв. Түүхч Вячеслав Кондратьев: "Халхын гол дээрх 200-300 нисэх онгоц оролцсон агаарын тулаанууд бол алдарт “Английн төлөөх тулаан”-аас өмнөх нисэх хүчний түүхэнд үзэгдээгүй тулаанууд байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед ч тийм өргөн хүрээтэй тулаанууд ховорхон болж байв” гэж бичсэн байдаг.
Дайсны нисэх онгоцыг өөрийн онгоцоор сүйтгэж унагах буюу “таран”-ыг Зөвлөлтийн нисэх хүчний түүхэнд гуравдахь (Испанид тулалдаж явсан Евгений Степанов, Хятадад байлдсан Антон Губенко нарын дараа) харин Монголын тэнгэрт анх хэрэглэсэн хүн нь ахлах дэслэгч Витт Скобарихин болсон юм. Тэрээр сэнсээрээ японы сөнөөгч онгоцыг гэмтээж дараа нь өөрийн онгоцыг нисэх буудалд аваачиж чаджээ. Комиссар Михаил Ююкин холбоочин буудагч болон штурмандаа үсрэх тушаал өгөөд өөрөө унаж байгаа бөмбөгдөгч онгоцоо японы бөөн цэргүүд рүү чиглүүлсэнээр газрын бай руу анх удаа галт таран үйлдсэн түүхтэй. Штурман Морковкин амьд гарсан бол, холбоочин Разбойников болон Ююкин өөрөө амь эрсэджээ. Аугаа их эх орны дайнд түүний энэ гавьяаг Халхын голд Ююкинтэй хамт байлдаж явсан Николай Гастелло давтсан байдаг.
Дээд дурьдагдсан Арсений Ворожейкин гэмтсэн онгоцноосоо шүхрээр үсэрсэн боловч газар дээр өөрийн унагасан япон нисгэгчтэй хутгаар эцсээ хүртэл тулалдсан юм. Шүхрээр үсэрсэн хошууч Забалуевыг аврахын тулд япончуудад эзлэгдсэн нутагт И-16 онгоцоо буулгасан Сергей Грицевичийн гавьяаны талаар Василий Лебедев-Кумач “Анд хоёр шонхор” хэмээх найраглал бичсэн байдаг:
...От напряженья сухо во рту...
- Скорей!.. В фюзеляж полезай!..
А сам с револьвером сидит на борту,
Услышав далекий "банзай"!
Влез командир... Нелегок подъем, -
Но рядом - спасенный брат!
И вот в одноместной машине вдвоем
Два друга к границе летят...
Сөрөг цохилт
Долдугаар сарын 2-3-нд шилжих шөнө японы генерал Кобаяшигийн цэргүүд Халхын голыг гаталж голын баруун эрэг дээрх Баянцагаан уулыг эзлэв. Тэд зүүн эрэгт байсан зөвлөлтийн цэргүүдийн ар талаас цохилт өгөхөөр зэхэж байв. Ийнхүү Баянцагааны тулалдаан эхэлжээ.
Гэвч - ялагчдыг шүүдэггүй...
Баянцагааны тулаанд хоёр талаас 400 хүртэл тооны танк, хуягт машин, 800 гаруй хүнд зэвсэг, хэдэн зуун нисэх онгоц оролцжээ. Үүнээс өмнөх цэргийн түүхэнд ийм тулаан болоогүй байсан юм. Энэ утгаараа Халхын гол Аугаа их Эх орны дайны хүнд тулаануудын нэг төрлийн бэлтгэл болсон билээ. Жуков нөхцөл байдлын дагуу ажиллаж цэргүүдэд даалгаврыг яг таг өгч байснаар амжилт гаргасан юм. Хагас бүслэлтэд орсон япончууд 7 дугаар сарын 5-нд бараг бүх танк, их буугаа алдан ухарч эхлэв. Тэд дахиж Халхын голын баруун эрэг рүү зүглээгүй боловч Монголын нутгаас гарахгүй байсаар байв.
Талууд хүчээ зузаатгаж шийдвэрлэх тулаанд бэлтгэж байлаа. Жуков давших ажиллагаа боловсруулж эхлэв. Тэр дайсныг Халхын гол болон монгол-манжуурын хилийн дунд хашиж бутцохихоор шийджээ. Давшилт
Зөвлөлт-монголын цэргүүдийн давшилт 8 дугаар сарын 20-нд их бууны бэлтгэл, агаарын дайралтаар эхлэв. 8 дугаар сарын 26-нд японы арми бүслэлтэд оров. Бүслэлтийг сэтлүүлэхгүйн тулд Жуков байгаа бүх нөөцөө тулаанд хөдөлгөжээ. “Нарийн элс, гүнзгий элсэн тойрмууд, өндөр довцог толгод тулааныг улам хүнд бэрх болгож байв. Японы ангиуд эцсийн хүнээ үрэгдтэл тулалдаж байлаа”, - гэж Жуков тэр өдрүүдийг дурсан бичсэн нь бий.
Хожим тэрээр Сталинтай хөөрөлдөх үедээ дайсныг ийн ярьж байжээ: “Япон цэрэг… ялангуяа ойрын тулаанд сайтар бэлтгэгдсэн байдаг.. Бага дарга нар нь олзлогдохгүй, шууд харакири хийдэг". Жуков харин япон офицеруудыг “санаачилга багатай, тогтсон жишгийн дагуу ажилладаг” гэж дүгнэжээ.
Бүслэлтэд оруулсан армиа хэсэглэн устгаж эхлэв. “...Бид алагдсан япончуудын цогцсоор бараг дүүрсэн нуувчуудаар явж байлаа. Нуувчинд тийм олон цогцос байхыг би урьд нь хэзээ ч харж байгаагүй юм” гэж зохиолч Константин Симонов Эх орны дайны бараг бүх фронтод очиж үзсэнийхээ дараа дурсаж байв.
8 дугаар сарын 31-н гэхэд Монголын нутгийг япончуудаас бүрэн чөлөөлсөн байлаа. Бүрэн бус тоогоор, Японы 25 мянган цэрэг алагдаж, зөвлөлтын 9700, маршал Чойбалсангийн удирдсан монгол цэргүүдээс 165 мянган хүн амь үрэгджээ.
9 дүгээр сарын 15-нд Москва дахь японы элчин сайд Тогогийн саналаар ЗХУ, БНМАУ болон Япон улсууд байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.
Үр дагавар
Халхын голын дайн хойшид улстөрийн ихээхэн үр урхаг тарьсан юм. Энэ дайны хоёрдахь фронт нь дипломат ажиллагаа байв. Японы холбоотон Герман улстай ЗХУ харилцан үл довтлох гэрээтэй байсныг, чухамхүү маршал Жуковыг Халхын голд дайснаа дарж байх үед байгуулсан байдаг. Монгол дахь дайн тулааны үр дүн, 1941 онд фашист германы цэрэг Москва руу улангасан дайрч байхад харин Япон улс ЗХУ-ын эсрэг дайнд ороогүйгээр үүргээ гүйцэтгэсэн юм.
Харин найрамдалт Монгол улс Зөвлөлт Холбоот Улсад анх түрүүнд тусламжийн гараа сунгасан юм. Дэлхийн хоёрдугаар дайн моторт хөлгүүдийн анхны дайн төдийгүй, бас морьт тулаануудын сүүлийнх болсон юм. БНМАУ ЗХУ-д хагас сая шилдэг монгол морио илгээсэн түүхтэй. Чингисийн дайчин морьдын үр сад ХХ зууны Европын хар тахлыг дарж сөнөөхөд хүчин зүтгэсэн юм.
Хувь заяа
Иван Федюнинский - хожмын армийн захирагч, армийн генерал - Халхын голд хороо захирч байв.
Хожмоо Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчний шилдэг шунгагч бөмбөгдөгч гэх алдрыг хүртсэн бөмбөгдөгч онгоцны нисгэгч, эскадриль командлагч Иван Полбин (Генерал Полбин 1945 онд Силезид нас барж, ЗХУ-ын баатар цолоор хоёронтоо нэхэн шагнагдсан) чухамхүү Халхын голд байлдааны загалмайлал хүртсэн юм.
Ялалтын анхны маршал Георгий Жуков Монголд анх “дайны шилдэг удирдагч” болохоо харуулсан юм. Эндээс л түүний маршалын од гийж эхэлжээ. 1939 оны наймдугаар сард Жуковт ЗХУ-ын баатар цол хүртээсэн бол, 1940 онд тэрээр армийн генерал цолтойгоор Киевийн цэргийн тойргийг тэргүүлж, 1941 оны эхээр Жанжин штабын дарга болов. Хожим нь тэрээр дорны аяны ачаар хэлмэгдүүлэлтээс аврагдсан гэж ярьсан байдаг. “Миний талаар холбогдох баримтууд бэлдсэн байв…Тухайн үед олон хүнийг нөмөрсөн хувь тавиланг би ч бас хүртэж мэдэхээр байсан юм. Гэвч энэ бүхний дараа гэнэтийн дуудлага ирж, Халхын гол руу явах тушаал авав. Би тийшээ баяртайгаар явсан даа. Ажиллагаа дууссаны дараа ч бас маш сэтгэл хангалуун байлаа. Одоо хэр дурсан санах дуртай тэр ажиллагааг амжилттай удирдсан гэдэгтээ ч биш, бас тэндэх үйл ажлаараа би, над тохож байсан бүх гэм зэм, буруутгалыг сэгсрэн хаяж өөрийгөө зөвтгөж чадсан гэдэгтээ тэр юм..”
Ахмад Сергей Грицевец (зүүн гараас) болон түүний аварсан хошууч Вячеслав Забалуев нар.
Гэхдээ Халхын гол тэр болгон хүнд авралын од болж байсангүй. Тэр үед ер юу ч тус болох билээ? Мөн л Монголд байгуулсан гавьяаныхаа төлөө ЗХУ баатар цол хүртсэн хурандаа-генерал Штерныг 1941 оны аравдугаар сард буудан хороосон юм...
Халхын голын дайны ид үед Зөвлөлт Холбоот Улсын баатруудад Лениний одонтой хамт гардуулдаг “Алтан од” медаль бий болсон юм. Челюскинчүүдийг аварсан анхны баатар нисгэгчид Чукоткийн мөсөн дээр төрсөн бол, анхны хошой баатрууд харин Монгол хээр талаас төрсөн байдаг. Мөн л нисгэгчид байсан тэд баатрууд бол өмнө нь Хятадад тулалдаж явсан Григорий Кравченко, Испаний дайны ахмад дайчид Сергей Грицевец, Яков Смушкевич нар байсан юм.
Грицевец, Кравченко нар 30-аад насандаа амь эрсэджээ: Грицевец 1939 оны Польшийн аян дайны үед амь эрсэдсэн бол, Кравченко 1943 онд үрэгджээ. (залуухан генерал тэрээр гэмтсэн Ла-5 онгоцноосоо үсэрсэн боловч татуурга нь хэлтэрхийд зүсэгдэн тасарсанаас нь шүхэр нь дэлгэгдээгүй ажээ). Халхын голын дайнаас эргэж очоод Улаан армийн агаарын цэргийн хүчийг тэргүүлж байсан дэслэгч-генерал Яков Смушкевичийг харин Штернтэй нэг өдөр цаазалжээ…
МОНГОЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
Танк
Константин Симонов
Вот здесь он шёл. Окопов три ряда.
Цепь волчьих ям с дубовою щетиной.
Вот след, где он попятился, когда
Ему взорвали гусеницы миной.
Но под рукою не было врача,
И он привстал, от хромоты страдая,
Разбитое железо волоча,
На раненую ногу припадая.
Вот здесь он, всё ломая, как таран,
Кругами полз по собственному следу
И рухнул, обессилевший от ран,
Купив пехоте трудную победу.
Уже к рассвету, в копоти, в пыли,
Пришли ещё дымящиеся танки
И сообща решили в глубь земли
Зарыть его железные останки.
Он словно не закапывать просил,
Ещё сквозь сон он видел бой вчерашний,
Он упирался, он что было сил
Ещё грозил своей разбитой башней.
Чтоб видно было далеко окрест,
Мы холм над ним насыпали могильный,
Прибив звезду фанерную на шест -
Над полем боя памятник посильный.
Когда бы монумент велели мне
Воздвигнуть всем погибшим здесь, в пустыне,
Я б на гранитной тесаной стене
Поставил танк с глазницами пустыми;
Я выкопал его бы, как он есть,
В пробоинах, в листах железа рваных, -
Невянущая воинская честь
Есть в этих шрамах, в обгорелых ранах.
На постамент взобравшись высоко,
Пусть как свидетель подтвердит по праву:
Да, нам далась победа нелегко.
Да, враг был храбр.
Тем больше наша слава.